Нууц мэдээллийн уурхай

2015 оны хамгийн тэнэг гэмт хэргүүдийг тодруулжээ

Нийтэлсэн: 2016-01-15 05:46:13

Өнгөрөгч оны Америкийн хамгийн тэнэг гэмт хэргүүдийг тодруулжээ
-Николас Гроув гэдэг энэ хоригдол шоронгоос маш ажилттай оргожээ. Гэхдээ хэрвээ селфи гэгчид донтоогүй болоод одоо болтол баригдалгүй амжилттай нуугдсаар байх байсан. Өнгөрөгч оны 1-р сард Айдоха мужийн шоронгоос оргосон тэрээр 14 хоногийн дараагаас фэйсбуукд зургаа оруулж эхэлжээ. Түүнийг сельфигээ оруулах тусам цагдаагийнхан байрлалыг нь тогтоон халуун мөрөөр нь мөшгиж явсаар 11-р сарын сүүлээр Мексикийн хил давах гэж байхад нь баривчилжээ.
 

 

 

-Индиана мужийн Дэюид Уилсон гэдэг энэ хижээл эр эхнэрээ “Nascar”-ын уралдаан “IndyCar”-аас гоё, сонирхолтой болдог гэсний төлөө багалзуурдаад алах шахжээ. Хэрвээ хөршүүд нь амжиж цагдаа дуудаагүй бол галзууртлаа уурласан эр эхнэрээ нөгөө ертөнц руу явуулах гэж байжээ.
 

 

 

 

-Колорадо мужийн 30 настай инженер Адам Хирли буудуулахад ямар мэдрэмж, өвдөлт өгдөгийг мэдэх гэж баруун хөл рүүгээ буудсан гэнэ. Хиртлийн гараашид буун дуу гарахыг сонссон хөрш нь цагдаа дууджээ. Түүнийг галт зэвсэгтэй санаатайгаар буруу харьцаж бусдад аюул учруулсан гэх үндэслэлээр шүүхэд шилжүүлжээ.
 

 

 

 

 

 

 

-Өмнөд Каролина мужид Эйприл Ли гэдэг настай эмэгтэй хоолныхоо мөнгийг төлөхөөс тун утгагүй шалтгаанаар татгалзжээ. Далайн хоолны зоогийн газарт 26 долларын хоол унд идсэн тэрээр төлбөрөө төлөхөөс татгалзаж “Ийсус Христ миний мөнгийг төлнө” гэсэн тул цагдаад хүргэгджээ.
 

 

 

 

-84 настай өвгөн Карлтон Уэзерфордод шинэ хөршийх нь 13 настай хүү байшингийг нь тойрч орилж гүйгээд амар заяа үзүүлдэггүй байжээ. тэсвэр нь алдарсан өвгөн хатуугаар хариу авахаар шийдэн нэг өдрийнх нь “бүтээл” болох хувин дүүрэн шингэнээ  жаалхүү рүү цацаж орхисон гэнэ.
 

 

 

 

 

-Аризона мужийн шүүх Девид Спарлокыг мансууруулах бодис хадгалсан хэргээр хагас жил хорих ял оноожээ. Шоронгийн амьдрал мань эрд маш их таалагдсан тул хугацаа нь дуусахад гарахгүй гэж татгалзан эсэргүүцжээ. Харгалзагчид хачин эрийг хүчээр дамжлан гаргах үед тэрээр мултарч зугтаан шоронгийн гал тогооны машиныг унаж давхин хана мөргүүлээд хайртай шорондоо эргэн орсон гэнэ.
 

 

 

-Нью-Йоркийн оршин суугч Жон Барлинг мал болтлоо уусан тул жолоогоо 10 настай хүүдээ шилжүүлжээ. Хүү нь ердөө 5 км яваад л осол хийсэн гэнэ. 46 настай аавыг жолоогоо бусдад шилжүүлсэн, хүүхдийн амь насыг эрсдэлд оруулсан гэх хэргээр шийтгэжээ.
 

 

 

 

 

 

 

-Нөхрийнхөө төлөө юу ч хийхэд бэлэн эмэгтэйчүүд ухаангүй үйлдэл хийдэг. Жош Уэтфордыг согтуугаар жолоо барьсан хэргээр цагдаа нар саатуулжэ. Хэргийн газар яаран ирсэн эхнэр нь тавьж явуулахыг зөндөө гуйгаад эцэст нь нөхрийг нь гавлаад суулгасан цагдаагийн машиныг хулгайлан унаж зугтжээ.  Цагдаа нар бөөн хөөцөлдөөн болж байж арай гэж барьсан гэнэ.Эхнэр нөхөр хоёрыг зэрэг шүүсэн агаад нөхөр нь гурван сар, харин эхнэр нь гурван жил хорих ялаар шийтгүүлжээ.

 

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших