Нууц мэдээллийн уурхай

Өршөөлөөр суллагдсан этгээд “бушуухан буцаад шоронд орохын тулд хэрэг үйлдсэн” гэжээ

Нийтэлсэн: 2016-01-14 02:43:55

Монголд хуулийн дагуу зохих ялаа эдлээд гарч ирсэн хүнийг хүлээж авах нийгмийн болон олон нийтийн бэлтгэл боломж алга байна. Хуулийнхны хэллэгээр хохиохоос суллагдсан хүмүүсийг нийгэмшүүлж, ажилтай амьдарлтай болоход нь туслах нөлөөлөх арга хэлбэрийг бий болгох шаардлага байнга мэдрэгдсээр байна. Өршөөлийн хуулийн дагуу суллагдсан ч дахин гэмт хэрэг үйлдээд зугтсан иргэн Г-г Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтсийнхэн уржигдар барьжээ. Г нь өмнө нь гэмт хэрэг үйлдэн 10 жилийн ял сонссон бөгөөд ялын хугацаагаа хараахан дуусгаагүй байхдаа Өршөөлийн хуулийн дагуу суллагдсан юм байна.  Гэвч тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 03-04-нд шилжих шөнө бусдыг хүчирхийлж, эд зүйлийг нь дээрэмджээ. Нийслэлийн Баянзүрх дүүргийн XVIII хороонд байрлах орон сууцны хоёрдугаар давхарт оршин суух айлын тагтаар дамжин орж, хохирогч эмэгтэйд хутга тулган айлгаж сүрдүүлэн хүчирхийлэн, гэрт байсан эд зүйлсийг авч явсан байна. Тэрээр суллагдсанаасаа хойш 20 гаруй хэрэг үйлдсэн гэдгээ хүлээгээд байгаа бөгөөд хэрэг үйлдэх болсон шалтгаанаа “Би энэ нийгэмд идээшиж амьдарч чадахгүйгээс бушуухан буцаад шоронд орохын тулд хэрэг үйлдсэн” гэжээ. Мөн аав ээж ахан дүүс нь байдаг хэдий ч хэн ч хүлээж авахгүй, ойлгохгүй байна хэмээн гомдоллосон аж.
 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших