Нууц мэдээллийн уурхай

ХӨСҮТ, Баянголын ЭМТ нь уушигны хавдрыг сүрьеэ гэж оношилж хүний амийг золиослох шахжээ

Нийтэлсэн: 2016-01-13 04:30:47

Манай эмнэлгээр дүүрэн клиникийн доктор, профессорууд байдаг. Гэтэл тэдгээр цол хэргэмтэй эмч нар нь сүрьеэ уушигны хавдар хоёрыг ялган оношилж чадахгүйгээс нэгэн иргэн эрүүл мэнд, эдийн засгийн хувьд маш ноцто хохирсон хэрэг гарчээ. Монголын эмч нарыг сүрье хэмээн буруу оношилон удаан эмчилснийг Бээжингийн эмч нар уушигны хавдар гэж зөв оншилон эмчилж хөл дээр нь босгожээ. Гэсэн ч энэ зуурт хавдар нь үсэрхийлэн 5-р хавирга нь тасарч унажээ. Мөн хагалгаанд эрт орох боломжоо алдсан гэнэ.  Хохирогч нь  2014 оны 1-р сарын 26-ны өдөр бие өвдөж Нэгдсэн 3-р  эмнэлэгийн түргэний тасгаас эмнэлэгийн тусламж авсан ба жижүүр эмчийн уушигний амбулаторид үзүүлэхийг зөвлөжээ. Ингээд Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сүрьеэгийн тасагт “халдваргүй сүрьеэ” гэсэн оноштойгоор 14 хоног эмчлүүлсний эцэст Баянгол дүүргийн ЭМТ-ийн хяналтанд шилжүүлжээ. Тус дүүргийн Эрүүл мэндийн төвийн харъяа сүрьеэгийн диспансерийн хяналтанд “халдваргүй сүрье” гэсэн онштойгоор 56 хоног сүрьеэгийн эмчилгээ хийсэн боловч үр гарсангүй харин ч бие нь улам мууджээ. Зураг авахуулахад хоёр уушиг ямар ч өөрчлөлтгүй, мөн зовиур улам нэмэгдсэнээ хэлсэн боловч эмч зургийг үзсэн ч сүрьеэ удаан эдгэдэг гээд эмийг 3 сар үргэлжлүүлэн уухыг зөвлөсөн гэнэ. Өвчтөн  бие улам муудаж явахад амьсгаадах, гадаа гарахад амьсгаж чадахгүй болох ер нь эмчилгээ болон ууж буй эм нь таарахгүй, үр дүн өгөхгүй байгаа хэлсээр байхад арга хэмжээ аваагүй гэнэ. Баянголын ЭМТ-ийн эмчилгээ үр дүнгээ өгөхгүй, эмч нар нь хайхрахгүй байсан тул “Мишээл” хувийн эмнэлэгт үзүүлж эмчийн заавраар Нэгдсэн 3-р эмнэлэгт нурууны зураг, уушигны MRI зураг авхуулжээ. Ингээд тус эмнэлэг 2.4 сая төгрөгний төлбөр авч ахин сүрьеэгийн эмчилгээ хийсэн боловч мөн үр дүн гараагүй тул Хавдар судлалын үндэсний төвд үзүүлжээ. Үзлэг хийсэн эмч нь уушигны эсийн шинжилгээ хийнэ, 20 граммын хоёр тариур аваад ир гэсэн ба шинжилгээ хийхэд хоёр эрэгтэй эмч хэрэгтэй гээд эмч нарын өрөөнд орсноо “өнөөдөр эрэгтэй эмч олдсонгүй, маргааш ир” гээд явуулжээ. Маргааш нь очиход  “хүмүүсээ үзнэ, 12 цаг хүртэл хүлээ” гэсэн. Өдрийн 12 цагийн үед дахин эрэгтэй эмч хайсаар ЭХО-гийн эмчээр уушигны эсийн шинжилгээ авхуулахаар болж өвдөж байгаа газраа заа гэжээ. Өвчтөний заасан газар далны яс таарсан тул хатгаж болохгүй гээд ерөөсөө эсийн шинжилгээ авах болохгүй нь  1-р эмнэлгийн цөмийн физикийн тасагт очиж яснаас шинжилгээ авахуул гээд явуулсан гэнэ. 2014 оны 5-р сарын 01-ний өдөр Нэгдсэн нэгдүгээр эмнэлгийн Цөмийн физикийн тасагт шинжилгээ өгөхөөр очиход химийн бодис тасарсан, хэзээ ирэхийг мэдэхгүй, сар хүлээх байх, утсаар асууж байгаад ир гэсэн хариу өгчээ. Ийнхүү эмнэлгүүдийн хооронд оношоо тогтоолгох гэж бөмбөг шиг шидэгдсэн өвчтөний бие улам, тэргэнцэрд орсон аж. Арга буюу тэргэнцэртэй онгоцонд сууж Хятадыг зорьжээ. Бээжингийн Их сургуулийн хавдрын эмнэлэгт үзүүлэхэд “сүрьеэ биш, уушигны хавдар” гэсэн онош тогтоож химийн эмчилгээнд оржээ. Химийн эмчилгээг хоёр удаа хийлгэсний дараа дахин хөл дээрээ босон явж  ярьж чаддаг болж, аюулт өвчнөөс түр ч гэсэн аврагдсан аж. Монголд ирсэн хойноо өндөр үнэ өртөгтэй хавдрын эмчилгээгээ үргэжлүүлэхэд мөнгөний хувьд бэрхшээлтэй болсон гэнэ. Монголын “мундаг” эмч нарын ачаар оношоо ч тогтоолгож чадалгүй өвчнөө улам хүндрүүлж цаг хугацаа санхүүгээр асар их хохирсон тул хохирлоо нэхэмжилж эхэлжээ.   Бээжин хотын Хавдрын эмнэлэгт хийгдсэн эмчилгээ, шинжилгээнд  58 662 юань буюу 17.5 сая төгрөг төлснөөс гадна гадна 10 сар уух эм нь л гэхэд 110 мянган юань буюу 33 сая төрөг болжээ. Өвчтөнд сүрье хэмээн онош, эмчилгээ хийсэн эмнэлгүүдээс “Мишээл” буруугаа хүлээн төлбөрд авсан 2.4 сая төгрөгөө буцаан өгчээ. Харин улсын эмнэлгүүд гомдлыг нь мэдээж хүлээж авсангүй тул нийт хохиролд 70 гаруй сая төгрөг нэхэн шүүхэд ханджээ. Хамгийн гайхалтай нь ХӨСҮТ, Баянголын ЭМТ нь  цэрний түрхэцийн шинэижлгээгээр “сөрөг” гарч сүрьегийн эмчилгээгээр өвчтөний биеийн байдал сайжрахгүй байхад огт хайхрахгүй байсан гэнэ.
 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших