Нууц мэдээллийн уурхай

“АПУ трейдинг”-ийн борлуулагч мөнгө өгснөө “бурсанаас” болж замын цагдаа баригджээ

Нийтэлсэн: 2016-01-13 03:01:26

Ам султайгаас аль эсвэл санаатайгаар ярьсан эсэх нь тодорхойгүй ч энэ хэгээс болж  цайлган гэмээр нэгэн замын цагдаа хохироод дуусжээ. Төмөр замын цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн зохицуулагч цагдаа Г.О урсгал сөрөн орж ирсэн “АПУ трейдинг” компаний борлуулагч эмэгтэй Г.Г-г торгох гэснээс энэ хэрэг эхэлжээ. Хүн чанар гаргасны төлөө өдгөө шийтгүүлсэн замын цагдаа “…...2015 оны 9-р сарын 10-ны өдөр 13 цагийн орчимд Төмөр замын цагдаагаас гараад вокзал руу ажилдаа явж байсан юм. Тэгтэл 330 постын арын туслах замаар нэвт урсгал сөрсөн “Тоёото Ийст” маркийн саарал өнгөтэй машин орж ирснийг урдаас нь очиж тулж зогсоож байгаад бичиг баримтыг нь хурааж авсан, хуулийн дагуу эсрэг урсгал сөрсөн бол цалингийн доод хэмжээний 50 хувьтай тэнцэх мөнгөөр торгож 6 сараас 1 жил хүртэлх хугацаагаар эрх хасах тухай заалтыг уншиж танилцуулсан. Тэгсэн чинь тэр эмэгтэй намайг гуйгаад би эрхээ хасуулмааргүй байна. би шинээр жолооч болсон юм, дөнгөж шинээр ажилд орсон машинтай явж борлуулалт хийдэг юм, эрхээ хасуулбал ажилгүй болно гээд байхаар нь өөрийн дүү нар шиг бодоод дахиж битгий замын хөдөлгөөний дүрэм зөрчөөрэй гэж хэлээд бичиг баримтыг буцаан өгсөн юм. Тэгсэн чинь тэр охин баярлалаа ахаа хоолонд орчихоорой гээд карманд нэг юм хийх шиг болоод гүйгээд явсан. Тэгээд тэр эмэгтэйг хөөе гэхийн зуургүй гүйгээд яваад өгөхөөр нь үзсэн чинь 5 ширхэг 10 мянгат хийчхээд яваад өгсөн байсан. Тэрхэн үед мэдэгдээгүй нь миний буруу, мөнгө өгсөн эмэгтэй л өөрөө  хүнд яриад тэр нь цаашаа Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт руу мэдээлэл өгсөн юм шиг байна лээ, Цагдаагийн Ерөнхий газрын дотоод хяналт хариуцсан байцаагч  Төмөр замын цагдаагийн хэлтэс рүү ярьсан юм шиг байна лээ” гэжээ. Харин ам султайгаас хөөрхий цагдааг хэрэгт унагасан борлуулагч эмэгтэй “…тэр өглөө 25-р эмийн сангийн урд автобусны буудал дээр ажлынхаа газрын хүнийг буулгаж өгчихөөд Барс зах орж ногоо авахаар явсан юм. Тэгээд Вокзалын арын туслах замаар баруун талаасаа ирээд Тоса төвийн ногооны үзэсгэлэн худалдаан дээр очих санаатай замын тэмдэг харалгүй эргэчихсэн чинь урдаас цагаан машин тулж ирж зогсоод, дотроос нь замын цагдаагийн хувцастай хүн бууж ирээд “амрыг ирье бичиг баримтаа гаргаад ир” гэсэн, надад замын хөдөлгөөний шинэ хууль уншуулсан чинь эрх хасна, 96.000 төгрөгөөр торгоно гэсэн байсан. Тэгэхээр нь би тэр ахаас би гадуур явж борлуулагчийн ажил хийдэг болохоор эрхээ хасуулчих юм бол ажил ч үгүй, амьдрал ч үгүй болчихно, хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт нь зөөдөг юм гээд бүх л асуудлаа ярьж гуйсан юм, бараг уйлах шахуу л гуйсан, тэгсэн чинь тэр цагдаа энэ  удаад чамд сануулга болгов, дахиж ийм зөрчил гаргаж болохгүй шүү гээд миний бичиг баримтыг өгсөн, би бөөн баяр болоод бичиг баримтаа аваад өөрт байсан 50.000 төгрөгөө маш их баярлалаа хоол идчихээрэй гээд өгчихөөд яваад өгсөн. Би л өөрөө баярлахдаа мөнгө өгчихсөн юм. Эхлээд 30.000 төгрөг өгөх гэснээ арай ч багадчих юм бол уу гэж бодоод 50.000 төгрөг болгоод өгсөн” гэжээ. Харин дараа нь амаа хамхиж явахын оронд хүмүүсд ярьж гарчээ. Болсон явдлыг дуулсан хүмүүсээс нэг нь цагдаагийн дотоод хяналтанд мэдээлснээр энэ хэрэг илэрчээ.
 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших