Нууц мэдээллийн уурхай

Д.Хаянхирваа, С.Ганбаатар хоёр 669 мянган төгрөгний хоол “идэлцжээ”

Нийтэлсэн: 2016-01-12 04:52:00

Улстөрчид ууж идэхдээ уургын морь шиг гэдэг үнэн аж.  Дархан-Уул аймгийн Аудитын газраас Орхон сумын Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтанд шалгалт хийгээд гурван акт тавьжээ. Засаг дарга Б.Батбаяр нь нөөц хөрөнгөнөөсөө Дархан хайрхан уулыг тайх ёслолд 616 мянга, шинийн 8-ны ном уншуулахад 80 мянга, мөн Засаг даргын зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгоход 288 мянган төгрөгийг тус тус зарцуулжээ. Гуравдахь зарцуулалт нь орон нутагт ажилласан төрийн албан хаагчдыг хооллож ундалсны 669 мянган төгрөг гэнэ. Засаг дарга дээрхи зарцуулалтанд аудитын акт тавьсаныг эсэгүүцэж төлөхгүй гэж маргажээ. “Манай суманд Хаянхирваа, Ганбаатар нарын УИХ-ын гишүүд ирж ажилласан, эдгээр хүмүүсийг хооллосон зардал байгаа юм” гэсэн гэнэ. Д.Хаяхирваа нь намхан биетэй, С.Ганбаатар нь туранхай зэргээс үзэхэд тийм ч хоолонцор биш баймаар. Гэсэн ч орон нутагт буюу тойрогтоо ажиллахдаа “сайн цохьдог” бололтой. Гэхдээ аудитын шалгалтаар 669 мянган төгрөгний хоолыг тус суманд ажилласан татварынхан, улсын бүртгэлийн ажилтнуудыг дайлж цайлахад гаргасан гэж үзжээ. Аудит байгууллагаасаа томилолтын зардал, хоолны мөнгө авдаг тул тэднийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс мөнгө гаргаж хооллох нь буруу гэж акт тавьсан аж.

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших