Америкийн контр-адмирал ажлын цагаар порно үзээд халагджээ
Нийтэлсэн: 2016-01-11 06:56:03
Энэ улсын Тэнгисийн цэргийн хүчний контр-адмирал Рик Уильмс ажлын цагаар ажлын компьютерийг зориулалтын бусаар ашиглсан, өндөр дээд албан тушаалтны ёс зүйг зөрчсөн үйлдэл гаргаж порно үзсэн гэх хэргээр албан тушаалаасаа чөлөөлөгдлөө. Контр-адмирал ажлын цагаар ажлын РС-гээр насанд хүрэгчдийн кино, бичлэг үзсэн болох нь дотоод хяналтаар илэрч батлагджээ. “Тэрээр ажлын цагаар порно агуулгатай бичлэг кино байнга үздэг байсан нь балагдсан тул нэг удаагийн эсвэл санамсаргүй тохиолдлын хэрэг гэж үзэх аргагүй юм” хэмээн халах тушаал аргасан дэд адмирал Нора Тайсон мэдэгджээ. Рик Уильямс нь Номхон далайн флотод харьяалагддаг цохилтын 15-р группыг захирдаг байжээ.
НУУЦ.мн
