Нууц мэдээллийн уурхай

“Hero Entertainment” алдагдсан бичлэгүүдийн талаар албан ёсны тайлбар хийлээ

Нийтэлсэн: 2016-01-11 06:08:38

“Hero Entertainment”-ын захирал Баатар "Hero Entertainment” студиас бэлтгэж, олон нийтэд хүргэдэг "Монгол Тулгатны 100 Эрхэм”, "Чухал 100 сэдэв” болон бусад нэвтрүүлгийн зарим дүрс бичлэг, материал хулгайд алдагдаж, Монгол Улсын Эрүүгийн хууль, Байгууллагын нууцын тухай хууль, Хувь хүний нууцын тухай хууль, Оюуны өмчийн тухай хуулийг зөрчсөн ноцтой гэмт үйлдэл гарлаа. Энэхүү алдагдсан дүрс бичлэг, материалыг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцеөр тарааж байгаад нийт үзэгчдээсээ болон Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, түүний гэр бүлээс хүлцэл өчье. Уран бүтээл тууривсан 10 гаруй жилийн хугацаанд манай студид анх удаа ийм зүйл тохиолдож байгаа бөгөөд хувь хүний онцлогийг түүхэнд өв болгон үлдээх зорилго бүхий "Монгол Тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зөвхөн нэг дугаарыг бэлтгэхийн тулд 20-30 цагийн бичлэг хийгдэж, тухайн хүний онцлогийг бүрэн илэрхийлэн гаргах зорилгоор уран бүтээлийн нарийн арга, технологийг хослуулан хэрэглэдэг юм. Эдгээр дүрс бичлэг, материалууд нь Улсын Төв архивт шилжүүлж өгөхөөс өмнө энгийн аргаар нэвтрэх боломжгүй өөрийн архивт хадгалагдаж байсан. Байгууллага, хувь хүний нууцад хамааралтай оюуны өмчөөр хамгаалагдсан дүрс бичлэг, материалыг хулгайлсан асуудлыг хууль сахиулах болон холбогдох бусад байгууллагаар шалгуулж эхэлсэн бөгөөд Монгол Улсын хэд хэдэн хуулийг ноцтой зөрчсөн энэхүү гэмт үйлдлийг илрүүлэхийн төлөө "Hero Entertainment” студи өөрөөс шалтгаалах бүх зүйлийг хийхээ илэрхийлж, та бүхнийг хамтран ажиллахыг хүсье гэжээ.

 

NUUTS.mn


 
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших