Нууц мэдээллийн уурхай

275 саяын хохиролтой “татварын” Э.Буяндэлгэрийн хэргийг шийдвэрлэжээ

Нийтэлсэн: 2016-01-11 04:55:42

“Татварын” Ч.Гансүхээс арай бага хохиролтой “татварын” Буяндэлгэрийн хэрэг гэж бий. Хэрэгт холбогдох үедээ Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Мэдээлэл боловсруулалт, статистикийн тасгийн даргаар ажиллаж байсан Э.Буяндэлгэр нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Баянгол дүүргийн татварын хэлтсийн данснаас 6 удаагийн үйлдлээр
2010.02.26-ны өдөр 39 858 300 төгрөг,
2010.11.24-ний өдөр 15 610 800 төгрөг,
2011.02.02-ны өдөр 39 800 000 төгрөг,
2011.05.30-ны өдөр 36 834 000 төгрөг,
2011.08.12-ны өдөр 80 533 000 төгрөгийг,

өөрийн найз Н.Пүрэвдоржийн Голомт банк дахь дансыг ашиглан 2009.11.30-ны өдөр 37 437 290 төгрөгийг, 2010.03.26-ны өдөр “Одод” компаний аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 25 583 900 төгрөгийг “татварын суутган тооцоолол хийсэн” нэрээр буюу нийт 7 удаагийн үйлдлээр 275 657 290 төгрөгийг “андуурсан орлого залруулав”, “илүү тушаасныг буцаан шилжүүлэв” нэрээр тус тус өөрийн эхнэр Ц.Хонгорзулын нэрээр үүсгэн байгуулсан “Санчир халиун”, “Вега барс” компаний  данс уруу шилжүүлэн авч завшсан болох нь нотлогджээ. Үүнээс  “Одод” компаний аж ахуйн орлогийн албан татвард тушаах ёстой 25.5 сая төгрөгийг хэрхэн завшсаныг өгүүлье. Компаний нягтлан нь Гэрч Д.Алтанчимэгийн: “...Манай компани 2010 оны 1-р улирлын байдлаар нийт 37 саын татвар төлөхөөр гарсан байдаг. ...2010 оны 2-р сард татварын нэг цэгийнхэн танай компани нь хамгийн их өртэй байгаа аж ахуйн нэгж байна, харин  “Санчир Халиун” илүү төлөлттэй гарсан, энэ компани илүү төлөлтөө буцаан авах хүсэлтээ гаргасан боловч төсвөөс уг мөнгийг гаргах боломжгүй байгаа, иймд “Санчир Халиун”-ийн дансанд  25.5 саыг шилжүүлчих гэсэн, ингээд хэлсэн мөнгийг нь дээрхи компаний дансанд тушаасан, манай компаний “Санчир Халиун”-ий 25.5 саяыг   “Одод” компаний аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дутуу төлөлтөнд суутган тооцож өгнө үү гэсэн албан бичигт Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татвар хураалтын тасгийн дарга Б.Батмөнх гэж хүн гарын үсэг зурсан" гэжээ. Энэ хэрэгт гарын үсэг зурснаараа холбогдсон Баянгол дүүргийн Татварын хэлтсийн Татвар хураалтын тасгийн дарга Б.Батмөнх нь эхлээд сэжигтнээр байцаагджээ. Тэрээр “..Одод компаний нэг эмэгтэй над дээр татвараа суутган тооцуулсан бичгээ авмаар байна гэхлээр нь би программ руу ороод харахад төлөх татварыг нь суутгасан гэж харагдаж байсан, би хариуцсан татварын улсын байцаагч Мөнхтуяаг дуудаж асуухад суутган тооцсон байгаа татварын өргүй гэсэн, тэгэхээр мэдээллийн тасгийн дарга Буяндэлгэр лүү дагуулан ороод татварын өргүй гээд бичиг авна гээд байх юм гэхэд хийгээд өгөхгүй юу гэхлээр нь гарын үсэг зураад өгсөн юм” гэжээ. Гэтэл ар хударгаар нь Э.Буяндэлгэр бүхнийг зохицуулсан байжээ. Тэрээр эхлээд Баянголын татварын хэлтэсд “Санчир Халиун” компаний нэрээр “Манай компаний татварын илүү төлөлт 25.5 сая төгрөгийг “Одод” ХХК-д суутгаж өгнө үү” гэсэн албан бичгийг төлөвлөөд эхнэрийнхээ гарын үсгийг дууриалган зуржээ. Дараа нь тэрхүү албан бичигтээ өөрөө суутган тооцооллыг зохих журмын дагуу хийв гэсэн цохолтыг хийгээд татвар хураалтын тасгийн дарга Батмөнхөд оруулан өгөөд “Одод” ХХК-д ийм утга бүхий албан бичгийг нь хийгээд өгчих гэжээ. Эцэст нь хамгийн гол зүйл болох татварын программд өөрчлөлт хийжээ. Тэрээр “…би өөрийнхөө нууц кодоор татварын программ руу ороод “Одод”-ийг татварын үлдэгдэлгүй гэх мэдээллийг оруулсан, ийм мэдээлэл оруулсны дараа татвар хураалтын тасгийн дарга Батмөнх болон хэн ч татварын программ руу орж харахад “Одод” татварын үлдэгдэлгүй гэж харагддаг юм. “Одод” ХХК л ийм албан бичиг авна гээд байсан учир үүнийг нь Батмөнхөөр хийлгэсэн” гэжээ. “Одод” компаниас татвараа суутган тооцуулсан бичиг авахаар ирэхэд тасгийн дарга урьдчилан шалгаж программаас үзэхэд “татварбн өргүй” гэж гарсан нь ийм учиртай байжээ.  Мөн  “Одод” компанийхан ч итгэн татвараа төлсөн хэмээн бодож явтал нэг өдөр АТГ-аас дуудан татвар нь төлөгдөөгүй, бүр өртэй яваа тухайг нь мэдэгджээ.  Э. Буяндэлгэрийн эхнэр ч БГД-ийн татварын хэлтэсд явуулсан албан тоотод өөрийнх нь гарын үсгийг дууриалган зурсаныг баталжээ. Эхнэр нь “…“...2010.03.30-ны өдөр “Санчир Халиун” ХХК-ийн нэрээр Баянгол дүүргийн татварын хэлтэст гэсэн албан бичгийн хуулбартай танилцлаа, “Санчир Халиун” ХХК-ийн тамга бол мөн байна... Хонгорзул гээд зурсан гарын үсэг нь минийх биш. Нөхөр Буяндэлгэр зурсан юм шиг байна. Буяндэлгэрийн гарын үсгийн хэлбэртэй ижилхэн юм. Компаний тамга бол гэрт л байж байдаг юм, Санчир Халиун”-ийг нөхөр Буяндэлгэр бид хоёр харилцан ярьж байгаад үүсгэн байгуулж байсан ба үүсгэн байгуулагчаар миний нэрээр бүртгүүлэн байгуулж байсан. 2008-2009 оны үед үүсгэн байгуулж байсан санагдаж байна, тодорхой санахгүй байна. ...Яг аль дүүргийн татварт харъяалагдаж байсныг хэлж мэдэхгүй байна. Миний нэр дээр л үүсгэн байгуулж байсан болохоос Буяндэлгэр энэ талаар тодорхой хэлэх байх. “Вега барс”- ийн талаар надад мэдэх зүйл огт байхгүй”  гэжээ.

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших