Нууц мэдээллийн уурхай

ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар : Уулаа буюу П.Мөнхтөр, Засаг дарга М.Бадамсүрэн нартай холбоотой баримт байсныг хулгайлжээ

Нийтэлсэн: 2016-01-11 02:16:25

Дорнод аймгийн ИТХ-ын тамга, зарим нэг баримтыг хулгайлах зорилгоор Хурлын дарга Р.Зоригтбаатарын өрөөний хаалга, цоожийг эвдэн өрөөнд нь орсон хэрэг гарчээ. Хэргийг аймгийн Цагдаагийн газар шалгаж байна. ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг Улаанбаатар хотод намын даргатайгаа уулзахаар явж байх зуур дээрх хэрэг гарсан гэнэ.
Хэргийн талаар ИТХ-ын дарга Р.Зоригтбаатараас зарим зүйлийг тодруулсан юм.
-Чухам юу болсон талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу

-Манай аймгийн удирдлагын түвшинд хулгайч бодолтой хүмүүс байгаад би их харамсаж гутаж байна. Та бод доо. “Хүний бодол санаа гадагш илрэхдээ үг болон үйлдлээрээ илэрдэг”. Үүний тод жишээ сая боллоо. Нэр бүхий хэдэн нөхөд хулгайч луйварчин бодолтой байдаг нь ийнхүү хийсэн энэ үйлдлээр нь илэрч байна. Эдгээр нөхөд орон байрны хулгайчаас ялгагдах юм алга. Намайг намын даргатайгаа уулзахаар Улаанбаатар хотод ирсэн үед ар хударгаар өрөөний хаалга цоож эвдэж өрөөнд орсон. Энэ үед би Улаанбаатар хотоос аймгийн Цагдаагийн газарт дуудлага өгч, мөн аймгийн Цагдаагийн газрын даргад ч утсаар мэдэгдсэн.
-Таны өрөөнд тамганаас гадна чухал баримт материалууд байсан гэсэн. Ямар баримт байсан талаар хэлж болох уу?

-Уулаа буюу П.Мөнхтөр, засаг дарга М.Бадамсүрэн нартай холбоотой баримт надад бий. Тухайлбал аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгийн Петровис компанийн захиргааны санаачилгаар халагдсан тушаал, баримтууд. Мөн Уулаа Авто тээврийн газрын даргаар ажиллаж байхдаа 18 сая төгрөгийг завшсан хэргээр АТГ-т шалгагдаж байсан нөхөр. Тэрбээр даргаар нь ажиллаж байсан байгууллагынхаа автомашин худалдан авах тендерт (25 сая төгрөгийн өртөг бүхий автомашин худалдан авах) зөвхөн өөрийн хамааралтай гурван компаниа оруулж улмаар эхнэрийнхээ компанийг ялуулсан асуудал өнөөдрийг хүртэл ээдрээтэй хэвээр яваа. Ер нь Уулаа бол төрийн байгууллагын хаалга эвдэж ордог шигээ олон хүний орон гэрийг яг ийм аргаар булаасан баримт ч бий.

-Өрөөнд чухам хэн хэн орсон юм бэ?
-Аймгийн засаг даргын зөвлөхөөр сая томилогдсон С.Мөнгөнбат гэдэг нөхөр байгууллагын компьютерийн хардыг авч явсан байна. Түүн дотор ИТХ-ын архив байсан, алдагдсан гэж хэлж болно. Бас Д.Шинэбаяр. Энэ хүн ХХААЯ-аас зарласан төсөлд шалгарсан Дорнод аймгийн Баяндун сумын гаралтай компанийн авсан байсан худаг гаргах тоног төхөөрөмжийг эрх мэдэл бүхий албан тушаалтантай нийлж булааж авсан тухай байгаа. Бас манай өрөөнд аймгийн Аялал жуулчлалын газрын даргаар ажиллаж байгаа, АН-ын гишүүн, төлөөлөгч Д.Ганцогт орсон байна. Тэрбээр архи ууж согтууран агсам тавьж төрийн ажилтныг зодож, баривчлагдсан ч эрүүлжүүлэхийн цонхоор зугтаж, шүүхээр захиргааны арга хэмжээ авагдсан гээд төрийн албан хаагчид баймгүй авирласан энэ хүн аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгийн ивээлд байна. Энэ мэт бүлэг этгээдүүд орон байрны хулгайчийн арга хэрэглэж Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх мэдэл, тамгыг хууль бусаар авч байгаа нь гутамшигтай юм.
 

Ямартай ч ялалт байгуулсан намынхан эв түнжинтэй байж чадаагүйгээр үл барам нэгнийхээ өрөөний үүдийг эвдэн орж, тамгыг нь хүчээр гартаа оруулсан нь энэ. Гурван ч шатны сонгуульд тонгоруулж, цөөхөн хэдэн газарт ялалт байгуулсан МАН-ын зарим нөхөл ийнхүү хөнжилдөө хөлөө жийлцэж, эцэстээ хуулийн байгууллагын хаалга татав бололтой. Зургаахан сарын дараа сонгууль болно. МАН-ын удирдлагууд энэ мэт эв түнжингүй асуудалд анхаарлаа хандуулж, намын үүргээ бусниулж яваа зарим нэгэнд арга хэмжээ авахгүй бол горьгүй нь.

 

Эх сурвалж : dornod.net

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших