“Он энд он” компаний захирал Данийн жуулчны аппаратыг хана руу шидэж эвдэлжээ
Нийтэлсэн: 2016-01-11 01:59:18
Өнгөрсөн хавар манай улс “ITБерлин” гэдэг олон улсын аялал жуулчлалын яармагт 3.4 тэрбум төгрөг зарцуулан оролцож салбарын сайд нь сая жуулчин хүлээн авна хэмээн бардамнаж байсан. Гэтэл сая жуулчин ирэх зун нь “Он энд Он” компаний гүцэтгэх захирал Б.Б хатагтай Дани улсын жуулчин Петерсон Жан Миккейн зургийн аппаратыг хан руу шидэн эвдэлж 520 мянган төгрөгийнг хохирол учруулжээ. Мөн футболкыг нь урж гарыг нь маажжээ. Аппартаа хагалуулсан гадаадын жуулчин шүүх хуралд оролцох гэж ахин Монголд ирж замын зардалд 715,өмгөөлөгчийн хөлс 175, Улаанбаатар зочид буудалд байрласны хөлс 100, Дани улсаас Монголд ирэхдээ замдаа саатаад Бээжинд нэг хоносны буудлын хөлс 60 доллар зэргийг нэхэмжилжээ. Тэрээр болсон явдлын тухай шүүхэд “…2015 оны 7-р сарын 9-ний өдөр Он энд Он компани дээрээс наадмын хоёр ширхэг тасалбар авахаар очсон, тасалбар өгөхдөө Монгол улсын Ерөнхийлөгчийн ойрхон суудалтай тасалбар байгаа юм гэж хэлж өгсөн, гэтэл наадмын нээлт үзэхээр эхнэртэйгээ очоод суудал дээрээ суусан боловч сүүдрэвчгүй, Ерөнхийлөгчөөс хол, хамгийн захад байрлалтай үзэгдэх орчин их муу суудал байсан. Тухайн өдөр гадаа маш халуун байсан бөгөөд эхнэрийн бие нь өвдөөд буудал руугаа яваад өгсөн юм. Эхнэрийг явсаны дараа би ганцаараа хэсэг сууж байгаад бөхийн нэгийн даваа эхлүүлчихээд гарсан. Би нийт 2 багц тасалбарийг авахдаа нэг багц дотроо 3 ширхэг тасалбартай /нэг багц тасалбарыг нь 70 доллараар худалдан авсан. Өгсөн дээрх тасалбар нь өөрийх нь хэлж ярьсанаар сүүдрэвчтэй биш,ерөнхийлөгчид ойрхон суудал биш байсан болохоор тухайн өдрөө шууд ажил дээр очоод энэ тухай нь хэлээд гомдлоо гаргатал огтхон ч хүлээж авахгүй, жолоочтойгоо нийлж намайг өрөөнөөсөө гаргах гэж оролдсон. Энэ үед би зургийн аппаратаа үүрчихсэн байсан ба Б аппаратны цүнхнээс таттал оосор нь тасарч зургийн аппарат газар унасан. Газар унасан зургийн аппаратыг аваад хана руу шидчихсэн. Мөн намайг өрөөнөөсөө гаргах гэж өмсөж явсан пудволокноос татаад захны ард хэсгийг нь ураад хаячихсан, гарнаас татаж байгаад миний гарыг хумсаараа урсан тул би цагдаад хандсан. Би аппаратаа бүхэлд нь үнэлж нэхэмжилж байна. Мөн аппаратны цүнхний оосорыг тасалсан учраас цүнхээ, пудволокны хамт нэхэмжилнэ. Миний аппарат Канон маркийн Еос 40 d аппарат байсан. Энэ аппаратаа би 2007 онд 2215 доллараар худалдан авч байсан. Мөн түүн дээр 2 ширхэг линз худалдан авч хийж байсан. Би линзийг нийтэд нь 1540 ам доллараар худалдан авсан.. Пудволкоо 2015 оны 2-р сард найзаасаа бэлгэнд авсан 25 ам доллараар үнэлж байна. Аппаратны цүнхний оосор тасарсан тул 100 ам доллараар үнэлж байна..” гэжээ. Энэ хэргийг шүүх саяхан шийдвэрлэж захирал эмэгтэйд тэнсэн өгчээ. Харин гадаад жуулчин ямаршуухан сэтгэгдэлтэй буцсан нь ойлгомжтой. Хэдий хохирлоо төлүүлсэн ч болсон явдлыг нутагтаа очоод ярьсан тул найз нөхөд танил талын хүрээллээс нь Монголд жуулчлах хүн гарахгүй нь мэдээж биз.
НУУЦ.мн
