П.Анужин намынхаа булайг дэлгэж нэр дэвших эрхээ алдлаа
“Неро энтэртайнмент”-ийн “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн зарим бичлэг алдагджээ. Гэхдээ тэр нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болон гэргийнх нь яриатай хэсэг байсан гайхалтай. Болсон явдлаас дүгнэхэд монтажлагдсан хэсэг алдагдаж цацагдсан нь МАХН-ын даргыг олон нийтэд муухай харагдуулах зорилготой мэт. Гэтэл “гуяа дагаж хүзүү” гэгчээр МАН-ын Бага хурлын гишүүн, хөтлөгч П.Анужингийн баахан буралт хамт дэлгэгдсэн. Эмэгтэй хүн бол эмэгтэй л хүн байдаг аж. Эмэгтэй хүний нууц хадгалах хугацааг судлаачид 30 минутаас гурван цагийн хэмжээтэй гэж тогтоосон байдаг. Монтажлагдсан хэсэгт явагдсан “буу алалт” нь бүхэлдээ сенсаацитай, бас тэрүүхэндээ ёс зүйн асуудал яригдсан маягтай ч нэвтрүүлэг хийх явцад Баатар, Анужин нар нь “намбарвантай” маш их зузаарсаныг харууллаа. Баатар байнга “ах” гэж дуудах бол Анужин намынхаа хамаг бузар булайг тоочжээ. Яриаг нь сонссон Ардын намынхан энэ чинь манай намын хүүхэн мөн үү гэж ярьцгаасан гэнэ. Гэхдээ энэ нь МАН-ын залуу үеийнхэн толгой дээр нь гараад суучихсан хэдэн архагуудаа ямар их үзэн ядаж бас тэднээс залхсаныг нотоллоо. Тэр бүхнээ хэлж уудалж тайвширдаг ганц хүн нь Н.Энхбаяр болжээ. МАН-ын томчууд хүртэл муулаад байгаа “намбарван”-аараа бие бие айлгадаг байсан агаад Б.Бат-Эрдэнэ, Лүндээжанцан болон Рааш нь бүр уйлж байгаад хэлж байжээ. Энэ бичлэг цацагдсанаар П.Анужин нэр дэвших нь бүү хэл Бага хурлын гишүүний суудлаа бараг алдсан гэхэд болно. Ам султай хүүхнийг удахгүй авч хаяна, тэгээд Энхбаяр ах дээрээ очино биз гэх занасан яриа энд тэндээс сонсогдож эхэллээ.
NUUTS.mn