Нууц мэдээллийн уурхай

Хүнд өвчтнүүдийн сүүлчийн хүслийг биелүүлэгч “Сүүлчийн хүслийг биеүүлэх түргэн” -ийнхэн

Нийтэлсэн: 2016-01-09 11:23:04

Холландад  тэнгэр халихаа хүлээж байгаа хүмүүсийн сүүлчийн хүслийг биелүүлж өгдөг  сайн дурын “Stichting Ambulance Wens Nederland” буюу “Сүүлчийн хүслийг биеүүлэх түргэн” гэдэг байгууллага байдаг. Энэ байгууллагыг 2006 онд түргэний жолооч Кису Велдбору санаачилан байгуулжээ. Есөн жилийн өмнө тэрээр эцсийн мөчөө хүлээж буй хүнд өвчтөй хөгшин далайчныг өөр эмнэлэгт шилжүүлэхээр авч явжээ. Манайхаар бол хөнгөвчлөх эмчилгээ хийдэг эмнэлэгд ирэхэд ор нь хараахан гараагүй байж. Энэ хооронд өвгөн далайчин сүүлчийн удаа тэнгис харахыг хүсэж байгаагаа хэлэхэд Кису эмч нараасаа зөвшөөрөл авалгүйгээр сэм давхин тэнгисийн эрэгт очиж насаараа хөвсөн цэнхэр усыг нь харуулжээ. “Өвгөн эрэг дээрхи тэр нэгхэн цагийг ямар их аз жаргалтай өнгөрөөсөн нь намайг ихэд догдлуулж ийм ажил хийх санаа төрсөн” хэмээн түргэний жолооч ярьжээ.
-Роттердамын амьтны хүрээлэнд насаараа ажилласан Мариогийн хүсэл хайртай амьтадтай ахин харах байжээ. “Түүнийг хүрээлэнд авчирахад бараг бүх амьтад нь таньж байх шиг байсан. Нэг анааш бүр үнэрлэсэн” хэмээн Кису ярьжээ
 

 

 

 

 

 

 

 

 

 

-Херхюговард хотын Лиф гэдэг залуу өвөөгийнхөө эртний нэгэн хүслийг биелүүлэхэд нь туслахыг хүсчээ. Юдрөө хүлээж байгаа хүнд өвчтэй өвөө нь «Ламборгини Диабло» гэдэг тансаг машинд сууж үзэхсэн гэж ярьдаг байсан гэнэ. “Сүүлчийн хүслийг биеүүлэх түргэн”-ийнхэн энэхүү ганган хүлгийн нэгэн эзнийг ятгаж чадсанаар өвгөн мөрөөдөл нь байсан  хүлгээрээ бүтэн цаг гаруй давхисан гэнэ.
 

 

 

 

 

 

 

-“Өвөөгийн бие улам муудаж байгаа ч насаараа дэмжсэн Роттердамын Спарта багийн тоглолтоо алдалгүй үзсээр байна” гээд Роттердамын Жойс “Сүүлчийн хүслийг биеүүлэх түргэн”-нд ханджээ. Сайн дурынхан өвөөг нь хайртай хөлбөмбөгийн багтай уулзуулах ажлыг зохион байгуулжээ. Тэр тоглолтонд хэдийгээр “Спарта” хожигдсон ч өвгөн сэтгэлээр унасангүй харин ч нийт багийнхан үнэнчээр хөгжөөн дэмжсэн олон жилийх нь төлөө хүндэтгэл үзүүлсэнд баярлажээ.
 

 

 

-Маастрих хотоос ирсэн хүсэлтийн дагуу хүнд өвчтэй өвгөнийг шүтэн биширдэг Холландын алдарт хийлч, удирдаач Андре Рьёгийн тоглолтыг үзүүлжээ. Тоглолтын дараа хотын найрал хөгжимчид өвгөнд хүндэтгэл үзүүлэн жагсаалаар алхжээ.
 

 

 

 

 

 

 

 

 

 

-Хүнд өвчтэй энэ бүсгүй амьтдын төлөө ямар нэгэн сайн сайхан зүйл хийх сүүлчийн хүсэлтийг нь биелүүлж өгөхийг  “Сүүлчийн хүслийг биеүүлэх түргэн”-ээс хүсжээ.  Сайн дурынхан гэмтлэл бэртлээ эмчлүүлсэн далайн нохдыг тэнгисд нь буцаан тавих ажилд бүсгүйг оролцуулжээ.
 

 

 

 

 

 

 

 

 

-“Сүүлчийн хүслийг биеүүлэх түргэн”-ийхний энэ ажил олон хүнийг уяраасан. Уран зургийн хорхойтон хүнд өвчтэй эмэгтэйн хүсэлтээр түүнд  Рейксмюзеумд байдаг Рембрандтын зургийг үзүүлжээ.
 

 

 

 

 

 

 

 

 

-Хүнд өвчтөнүүдийн сүүлчийн хүсийг биелүүлэхийн тулд ар гэр, эмнэлэгээс зөвшөөрөл авахаас эхлээд бэлтгэл ажил зохион байгуулалт цаг хугацаа шаарддаг. Гэтэл зарим нэг нь тун энгийн зүйл хүсдэг гэнэ. Өдрөө хүлээж байгаа энэ эмэгтэй ердөө тэргэнцэр дүүрэн зайрмаг л хүссэн аж.

 

 

 

 

 

 

 

 

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо
Нийтэлсэн: 2024-12-30 03:28:51

 

"МЭДЛЭГ-2024" тэмцээний шилдэгүүд тодорлоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

УИХ-ын гишүүд Тавантолгой түлш компанийн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:25:28

 

УИХ-ын Аж үйлдвэржилтийн байнгын хорооноос Тавантолгой түлш компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагааг шалгахаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Өлзийбат: Шахмал түлшинд химийн бодис ашигласан зүйл огт байхгүй
Нийтэлсэн: 2024-12-30 03:23:41

 

Тавантолгой түлш компани химийн бодис ашиглаж байжээ гэх мэдээллийг өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллагаар

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:16:23

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын мэргэшсэн зөвлөхүүд Зүүн үйлдвэрт ажиллалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ажилнуудыг чадавхижуулах сургалтад хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:14:49

 

Тавантолгой түлш компанийн Зүүн үйлдвэрийн Хүний нөөц, сургалтын хэсэг, ХАБЭА-н хэсгээс хамтран компанийн нийт ажилтныг сургалтад хамруулж байна. Сургалтаар Хөдөлмөрийн тухай хууль, ХАБЭА-н тухай хууль, дүрэм, журам, стандарт, галын аюулгүй байдал, Байгаль ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа
Нийтэлсэн: 2024-12-30 03:12:19

 

Борлуулалтын 380 цэгийн борлуулагчтай уулзлаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:10:45

 

Тавантолгой түлш компани 89.000 тонн шахмал түлшний нөөцтэй байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна
Нийтэлсэн: 2024-12-30 03:09:04

 

Мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн талаарх сургалтад бүх ажилтныг хамруулж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ
Нийтэлсэн: 2024-12-30 03:06:41

 

УГААРТАХ ЭРСДЭЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна
Нийтэлсэн: 2024-12-30 02:50:18

 

Ногоон технологи 2024 өдөрлөгт оролцож байна

Сэтгэгдэл бичих Цааш унших