Настай эмэгтэйг дээрэмдсэн гурван залууг баривчилжээ
Нийтэлсэн: 2016-01-09 01:14:05
Өчигдөр цахим ертөнцөд тарсан бичлэгийн эзэд болох 74 настай эмэгтэйг өрөвдөх сэтгэлгүйгээр дээрэмдсэн гурван этгээдийг баривчилжээ. Ээж шигээ эмээ шигээ ахмадын цүнхийг булаан шат уруудуулан чирж гулдарч толгой дээгүүр нь харайлдан гарч байгаа нь үнэхээр жигшил зэвүүцэл төрүүлсэн. Тэгвэл Увс аймгийн Давст сумын харьяат гурван залуу энэ хэргийг үйлдсэнийг шуурхай илрүүлж баривчилжээ. А нь “Чандмань” гэх авто угаалгад ажилладаг агаад сумын залуус болох Б,Ц нартай хамтран мөгө олох зорилгоор энэ хэргийг үйлджээ. Тэд эсэргүүцэл үзүүлж чадахгүй гэдгээр нь настай хүнийг сонгон араас нь дагасаар орцонд нь дээрэмдээд зугтсан ч баригджээ. Тэд гурвуулаа 26 настай ид ажил хөдөлмөр хийх насандаа яваа залуус аж. Хохирогч ахмадын хамар, эгэм, дунд чөмөг нь хугарч бэртсэн байна.
NUUTS.mn
