Араар тавиад баригдсан 10 хөгжилтэй тохиолдол…
Царайлаг исланд залуу Чарли Фишер нэг дор гурван найз хүүхэнтэй байжээ. Гэтэл түүний хууралт баригдаж Германаас буцаж ирэхэд нь онгоцны буудалд гурван найз хүүхэн нь хамт угтан танхимаар цуурайттал “хуурмаг амьтан” гэж хашгирахад нь зугтах газраа олж ядсан гэнэ. 17 настай Бекки Коннери Герман явах гэж байгаа найз залуутайгаа уулзах үедээ гар утсанд нь нэгэн үл мэдэгдэх эмэгтэйгээс мессэж ирсэнийг олж хараад дугаарыг нь тогтоогоод авчээ. Найз залуугаа явсны дараа нөгөөх дугаар луу залгаад Чарлийг өөрийнхөө хайрт гэж хэлсэн бүсгүйтэй удаан гэгч нь ярилцаж ойлголцож чаджээ. Удалгүй тэд бас л Чарлийг найз залуугаа гэсэн 19 настай баармэн Лиззиг олж уулзжээ. Ингээд гурван бүсгүй өөдгүй залуугаас хариугаа авахаар шийдэн нисэх буудалд хамт очин гарч ирэхэд нь “хуурмаг амьтан” хэмээн гурвуулаа зэрэг хашгирчээ.
О”Кели хэмээх энэ эр эхнэр Мишельдээ тун чухал ажлаар явах боллоо хэмээн жилдээ 3-4 удаа бүтэн сараар алга болдог байжээ. Гэтэл тэрээр үнэн хэрэг дээрээ өөр хотод байгаа хоёрдахь эхнэр бяцхан хүүтэйгээ уулзах гэж явдаг байсан гэнэ. Энэ мэтээр бүтэн дөрвөн жил өнгөрсний дараа л эхнэр нь нууцыг нь санаандгүй олж мэджээ. Тэрээр фэйсбуук ухан #IceBucketChallenge”-ийн зургийг үзэж байгаад танихгүй эмэгтэй руу ус цацаж байгаа нөхрийнхөө зургийг хараад мэл гайхжээ. Улмаар цааш ухсаар хоёрдахь эхнэр болон хүүтэйгээ цагийг зугаатай хөгжилтэй өнгөрөөж байгаа баахан зургийг олсон гэнэ. Аймшигтайгаар хууртагдаж явсан эмэгтэй нөхрөө цагдаад мэдүүлж шүүх найман сар хорих ялаар шийтгэжээ. Гайхалтай нь Мишель салаагүй агаад нөхрөө шоронгоос гарахад нь тосож авсан гэнэ.
Хятадын Аньхой мужийн нэгэн хотын цагдаагийн газарт үсчинд хоёр эмэгтэй зодолдож байна гэсэн дуудлага иржээ. Дуудлагаар ирсэн цагдаа нар зодолдсон эмэгтэйчүүд нь ээж охин хоёр болохыг мэдээд ихэд гайхаж. Гэтэл биенээ биенээ цус гартал нь маажиж үсээ зулгартал зодолдсон байсан нь бүр ч гайхшруулжээ. 37-той ээж болон түүний 19 настай охин хоёр зодооны шалтгаанаа хэлэхээс татгалзахад ээжийнх нь үсчин найз нь үнэнийг нь хэлжээ. Найзынх нь хэлснээр нэг эртэй уулздагаа гэнэтхэн мэдсэн ээж охин хоёр ийнхүү цусаа гартал зодолдсон болж таарчээ.
Нью-Йоркийн Лиза Барьентос гэдэг эмэгтэй 11,5 жилийн дотор 10 удаа нөхөрт гаржээ. Бүр нэгээс нь албан ёсоор салаагүй байж нөгөөтэй нь гэрлэж байсан гэнэ. Лиза эхний нөхөртөйгээ 23 настайдаа 1999 оны 4-р сард суужээ. Сүйт бүсгүйн даашинз, хуримын уур амьсгал түүнд гайхалтай сайхан сэтгэгдэл төрүүлсэн тул тэр бүхнийг ахин үзэж мэдрэхийг хүссэн гэнэ. Ийнхүү цуврал гэрлэлт эхэлжээ. Мөн оныхоо 11-р сард Лиза ахин гэрлэж хурим хийсэн бол 24 сарын гуравдахь нөхөртөйгээ сүмд батлуулаад зогсож байжээ. 2002 онд ердөө наймхан сарын дотор зургаан удаа нөхөрт гарсан гэнэ. Үүний дараа сэтгэл хөдлөл нь найман жил дарагдаж ахин гэрлэсэнгүй. Гэсэн ч 2010 оны 3-р сард залуугийн явдлаа сэргээн 10 удаагаа нөхөрт гарчээ. Өдгөө 2015 оны байдлаар 39 настай “мөнхий сүйт бүгүй” Лиза нь албан ёсны дөрвөн нөхөртэй байна. Үлдсэн зургаагаас нь 2014 онд багтан салжээ. Ирэх 3-р сард түүнийг ашиг хонжоо олох зорилгоор гэрлэлтийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэх хэргээр шүүх аж.
Японд өөрийг нь араар тавьсан найз залуугийнхаа гурван айфоне, хоёр макбуук, хоёр дэлгэц зэргийг угаалгын өрөөний онгоцонд хийн хариугаа авсан хэрэг гарчээ. Бүсгүй энэ үйлдлээ твиттерээрээ цацсанд 12 мянган лайк авсан гэнэ.
Өмнөд Африкд одоо ч гэсэн онго сахиус нь нөхрөө хуурсан эмэгтэйг нууц амрагтайгаа загас наадуулж байхад нь үтрээг нь хавчиж шийтгэдэг гэдэгт итгэдэг. Зөвхөн нөхөр нь ирж нүгэлт хоёрыг гэсгээсэн цагт л үтрээ нь тавигддаг гэнэ. Нийслэл Йохансбург хотод нөхрөө томилолтоор явсан хойгуур 22 настай нууц амрагаа гэртээ авчирсан 34 настай Саши Нгемад ийм явдал тохиолдож ид сайхан жаргааж байсан эрийх нь эрхтэнг үтрээ нь хавчиж орхижээ. Аргагүйн эрхэнд эмнэлэг дуудсан ч болсон явдлыг хөршүүдээс нууж чадсангүй. Хэрэгт дурлагсад хэдэн арваараа цугларч нөхрөө араар нь тавиад онго сахиусын гэсгээл хүртэж шийтгүүлсэн эмэгтэйг загнаж зүхсэн гэнэ.
2010 онд Чилийн 33 уурхайчин уурхайн гүнд хоёр сар боогдсон явдал дэлхийг шуугиулсан. 650 метрийн гүнд гацсан 33 уурхайчныг гаргаж авахад 22 сая доллар зарцуулсан. Аврагдах үеэр дээшээ гарсан уурхайчин 58-тай Йонни Барриосыг эхнэр бас нууц амраг хоёр нь хүлээж байсан гэнэ. Доор байхдаа тэрээр холбоо барих хүнээр хоюулангийх нь утсыг өгчихсөн байж. Йоннитэй гэрлээд 28 жил хамт амьдарсан 58 настай эхнэр Сюзанна нь нөхрийг угтахаар хэн ирсэнийг мэдээд шууд л зодоон хийжээ. Тэрээр нөхөр нь сүүлийн хоёр жил өөрийг нь хууран өөрөөс нь найман насаар дүү Мартатай явалдаж байсныг ингэж л мэдсэн гэнэ.
НУУЦ.мн