Нууц мэдээллийн уурхай

Нууц амрагийг нь фэйсбуукээр доромжилсон хэргээс үүдэн нөхөрдөө зодуулжээ

Нийтэлсэн: 2016-01-08 04:00:39

Таван жилийн өмнө манай сайтын дэлгэж байсан нэгэн хэргийн улбаа  ахин хөдөлжээ. Тухайн үед Баянгол дүүргий шүүхээр нэгэн эмэгтэй олон нийтийн цахим хэрэгслээр бусдыг гутаан доромжилсон хэмээн торгох ялаар шийтгүүлж байсан. Шүүх хурал хаалттай явагдсан тул хохирогч нь шүүгдэчгийн нөхөртэй явалдсан, 40 орчим насных агаад  харин доромжилсон гэх эмэгтэй нь Алтай хотхонд амьдардаг зэрэг ерөнхий мэдээллийг хүргэж байсан. Мөн шүүгдэгч нь фэйсбуукд хохирогчийн зургийг тавиад “эхнэр хүүхэдтэй хүнтэй явалддаг 40 гарсан янхан” гэж бичсэнийг шүүх бусдыг олны өмнө гутаан доромжилсон хэрэг хэмээн үзсэнийг мэдээлсэн. Тэгвэл өдгөө өнөөх эр эхнэрдээ гар хүрч улмаар хөнгөн зэргийн гэмтэл учруулжээ. Эхнэр нь мөрдөн байцаалтын шатанд хуулийн дагуу арга хэмжээ авахуулна гэж байсан ч шүүх хурлын өмнө нөхрөө уучилж эвлэрлийн гэрээ хийсэн гэнэ. Эхнэр нь мөрдөн байцаалтанд “…тухайн үед хүүхдийн төрсөн өдөр болоод гутал авъя гээд нөхрийгөө хамт явъя гэж гуйхад явахгүй гээд кино үзээд байхаар нь би чи яах гэж ингэж байдаг юм, гэр орондоо юм хийхгүй, үр хүүхдээ анхаарахгүй, дандаа ажил гээд, сүүлийн сарын цалингаа надад өгсөнгүй, яачихсан юм гээд уурласан чинь тэр өөдөөс уурлаж хэрүүл хийсэн ба намайг нүүрэн тус газар хүчтэй цохиод цус гаргасан. Цус гоожоод байхад хүртэл үснээс зулгаан хаалга мөргүүлсэн. ...Би өөдөөс нь аяга, таваг авч шидсэн ба түүнийг оноогүй….цагдаа дуудах гэснээ  гэр бүлийн маргаан юм чинь гээд дуудлагаа болиулсан. ...Манай нөхөр 5 жилийн өмнө нэг хүүхэнтэй явалдаад тэр хүүхнийг нь би фэйсбүүкээр доромжлоод, тэр намайг цагдаад өгөөд Баянгол дүүргийн шүүхээр орж торгуулийн ял би авсан юмаа. ...Гэхдээ энэ явдлаас хойш нөхөр маань надад их янзгүй болоод байнга л хэрүүл маргаан тасрахгүй болсон” хэмээн мэдүүлжээ. Таван өмнөх  явдлыг одоо ч мартдаггүй нөхөр нь Монголын Цахилгаан холбоо компанид ажилладаг гэнэ.
 

НУУЦ.мн


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших