Нууц мэдээллийн уурхай

“Богд ар”-ын өвөрлөгч Сайнаа, Чимгээ нар хятад ажилчин оруулахаар хахуульд 15 сая төгрөгөө өгөөд алджээ

Нийтэлсэн: 2016-01-08 02:36:49

Хятадуудын барьсан энэ хороололд урд зүгийхний эзэмшдэг нэлээд олон газар байдаг. Түүний нэг нь ажиллаад удаж байгаа үсчин гоо сайхны салон гэнэ. Энэ салоныг өвөрлөгч эмэгтэй Вang Chumei буюу Чимгээ ажиллуулдаг. Тэрээр хадам ах хятад иргэн Сайнаатайгаа хамтран хятад барилгачид оруулах зөвшөөрлийг хээл хахуулийн аргаар олж авах гээд 15 сая төгрөгөө өгөөд алджээ. Хахуулийн мөнгийг нь Хөдөлмөрийн яам, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар танил тал ихтэй гэх Орон Орхонтуул гэдэг хоёр эмэгтэй аваад үрчихжээ. Зуучлагч нь Чимгээгийн салоноор байнга үйлчилүүлдэг Л.Ундрах гэдэг эмэгтэй байж. Тэрээр “…“Богд ар” хороололд байрладаг үсчин гоо сайханы салонд үйлчлүүлж байхад уг Чимгээ хятад ажилчин оруулах зөвшөөрөл авахад туслаач гэсэн, хэд хоногийн дараа өөрийн танил Б.Онон гэдэг эгчтэй тааралдаж энэ тухай зөвшөөрөл авч өгч чадна, надад материалыг өгчих, зөвшөөрөл гаргуулахад 15.7 сая төгрөг болно гэсэн, Чимгээ болон түүний ах нь бид нар монгол хэл сайн мэдэхгүй  тул тэр эмэгтэйтэй заавал уулзах гээд яахав, найдвартай бүтээж тусална гэсэн юм чинь итгэж байна гэсэн, би Их Монгол хорооллын байрны гадаа Чимгээгийн өгсөн 15.7 сая төгрөгийг Онон эгчид өгөөд өөрийнх нь гараар баримт бичүүлж  авсан, утас нь руу залгаж ярихад санаа зоволтгүй, материалыг бүрдүүлээд өгчихсөн байгаа, хүлээж бай гэснийг би  цааш дамжуулж хэлсэн, энэ байдлаар нилээн олон хоносны дараа Онон эгчээс дахин асуухад зөвшөөрөл нь гарчихсан юм байна би авчихаад эргэж хэлье гээд утсаа тасалсан., ингэж хэлснээс хойш утас нь ч холбогдохгүй, өөрөө ч ярихгүй таг чиг болсон,  Чимгээ надаас асуугаад байсан, Онон эгчийн утсаар залгасаар арай гэж уулзахад өгсөн мөнгийг өмч хөрөнгийн маргаанаар шийдвэрлүүлэхээр өмгөөлөгчийн зардал хэрэгтэй болчихлоо гээд гуйгаад байхаар нь дүү Орхонд өгчихсөн гэсэн, зөвшөөрөл гаргаж өгнө гэж авсан хүний мөнгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан юм байна, одоо мөнгийг буцааж өг гэхэд Онон, Орхон нар нь мөнгө төгрөг олж өгье өнөөдөр маргааш гэж хэлж хойшлуулаад яваад байсан,  удалгүй Чимгээгийн ах нь цагдаагийн байгууллагад хандсан байсан” гэжээ. Ийнхүү “Богд ар”-ын хоёр өвөрмонгол хахуулийн замаар хятад ажилчин оруулах зөвшөөрөл авах гээд мөнгөө алдаж баларчээ. Мөнгө авсан Орхонтуул нь мотоциклийн клуб  байгуулах зардалдаа хэрэглээд дуусгасан гэнэ. 6.8 саяар мотоцикл худалдаж аваад нэг тамирчиндаа бэлэглэсэн л гэнэ, Манчирын хийдийн амралтанд 1.2 саяар клубын тамирчдыг амраасан гэх мэтээр үрэн таран хийжээ.

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших