“Хилчин”-ы Өвөрмонгол хариуцсан менежер Ёндон хуучны 19 судар хилээр гаргах гэж байгаад баригджээ
Нийтэлсэн: 2016-01-08 01:48:42
ХХЕГ-ын “Хилчин” спорт хорооны “Хилчин” клубд Өвөрмонгол талын үндэсний спорт хаjиуцсан менежерээр Өвөрмонголын Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Боржигон овогт Ёндон гэгч гадаад иргэн ажилладаг гэнэ. Хятадын харьяат өвөрлөгч эр үндэсний бөхийн дасгалжуулагч мэргэжилтэй ч бөхөөс гадна хуучны үнэт эдлэл “сэм” сонирхдог нь саяхан илэрчээ. Өвөрлөгч эр Замын-Үүдээр бөхийн баримал нэрээр 18-19-р зууны үеийн 16 ширхэг судар, гуйлан дуран хэт зэргийг гаргах гэж байгаад баригджээ. Хуучны судрыг өвөрлөгч эр Урт цагааны "Мөнгөн талст" гэх дэлгүүрээс худалдан авсан гэнэ. Хятадуудыг дагуулж тэр хавийн хуучны эдлэл зардаг дэлгүүр, алт мөнгөний дархчуудаар дагуулж явдаг тул ихэнхи дэлгүүрийхэнтэй ч танил болсон гэнэ. Хэл яриа нь цэвэр халх аялгатай тул монгол хүн гэж эндүүрэх бий. “Мөнгөн талст” дэлгүүрээр 2014 оны сүүлээр орж гарах болсоор өнгөрсөн оноос судар сонирхож эхэлсэн. Хүү нь лам болох гэж байгаа учир анхан шатны судрууд хэрэгтэй байна хэмээн 13 судар авчээ. Энэ мэтээр өөр хүмүүсээс ч судар авсан аж. Мөн хэл сайтай тул ярьж байгаад Нарантуулын наймаачдаас Өвөрмонголд үзэсгэлэн худалдаанд оруулчаад аваад ирье хэмээн дуран хэт зэрэг авсан нь тогтоогджээ. Ийнхүү “Хилчин” спорт хорооны өвөрмонгол нь хилээр хориотой эд зүйл гаргах гэж байгаад баригдсан аж.
NUUTS.mn
