Нууц мэдээллийн уурхай

Вьетнам “хайрдаа” уурласан монгол хүүхэн засаж байсан машиныг нь эвджээ

Нийтэлсэн: 2016-01-08 01:34:08

Машин засварын вьетнам залуусд манай хүүхнүүдийг татах онцгой нэгэн зүйл байдаг бололтой. Баянгол дүүргийн 16-р хорооны Туулын 17-351 тоотод байрлах кузов засварын газарт ажилладаг Нгүен Ван Хайд найз хүүхэн Гантуяа нь эм бариад очжээ. Бодвол хайрынх нь бие муу байсан бололтой. Гэтэл сэтгэл гаргаж авчирсан эмийг нь вьетнам залуу уугаагүй тул хэрүүл дэгджээ. Вьетнам залуу үйлчлүүлэгчийн “тоёото приум” машиныг будах гэтэл монгол хайр нь ажлыг хийлгэхгүй хэрүүл өдөөд байсан гэнэ. Бүр орилж чарлан өнөөх машины урд талын керлан луу өшиглөөд түлхэж холдуулсан ч ахин дайрчээ. Уурласан вьетнам хэд сайн алгадсан биш монгол хүүхэн улам догширчээ. Энэ үед хамт ажилладаг Нгуены ах дүү хоёр гараад ирж. Догширсон хүүхэн вьетнам хайраа хэд сайн өшиглөөд савтай будгийг будаж байгаа машин луу нь нүүлгэж гарчээ. Хүүхний шидсэн будагний саванд “тоёото приум”-ын урд талын салхиын шил хагарч дээвэр копут нь хонхойж  баахан сэв суужээ. Ингээд бөөн шуугиан дэгдсэн тул засварын газрын эзэн Амаржаргал арга буюу цагдаа дууджээ. Хачирхалтай нь засварын газрынхан болсон явдлыг машины эзнээс нуух гэсэн гэнэ. Засварын газрын эзэн согтуу хүн ирээд урд талын салхины шилийг чинь хагалсан бид төлж өгнө гэхэд нь хар аван машинаа шалгахад дээвэр, хаалга нь хонхойж хойд багажинд нь олон сэв суусан байжээ. Машины эзэн шаардаж байж камерыг нь үзэхэд вьетнам монгол хос хэрэлдэн зодолдож будагны сав шидэлцэн дунд нь хөөрхий машин нь яйрч байгаа нь харагджээ. Нийт хоёр сая төгрөгийн хохирол учирсан хэмээн маргасаар эцэст нь 750 мянгад тохирсон гэнэ. Вьетнам хайрдаа эрхэлсэн монгол хүүхэн 470 мянгыг өгөөд үлдсэнийг нь засварын газар ажлын  хөлснөөсөө суутгажээ. Тухайн үед уурласан монгол хүүхнийг Нгуен нь ах дүү хоёртойгоо нийлээд ч дийлэхгүй байсан гэнэ. Гантуяа нь манай найз залуу намайг 3-4 удаа алгадсан хэмээн сөрөг гомдол гаргасан ч Нгуены ах дүү хоёр алгадахыг нь хараагүй хэмээн мэдүүлсэн аж.

 

NUUTS.mn

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших