Нууц мэдээллийн уурхай

"Чингэлтэйн 6-р хорооны АН-ын үүрийн дарга" гээд 12 сая төгрөг залилжээ

Нийтэлсэн: 2016-01-07 04:14:04

Да хүрээ захаас баруун тийшээ зам дагуу япон автомашины сэлбэгийн дэлгүүр ажиллуулдаг Болормаа гэдэг эмэгтэй газрын зөвшөөрөл авах гээд Чингэлтэй дүүргийн 6-р хорооны АН-ын “дарга” Ц.Батжаргалд 12 сая төгрөг өгч алдаад өдгөө талбг нь л буцаан авчээ. Газрын зөвшөөрөл авахын тулд хууль журмын дагуу хандхын оронд монголчуудын нийтлэг зангаар хээл хахууль өгч хялбар аргаар бүтээх гээд эуэст нь өөрөө хохироод дуусжээ. Сэлбэгийн дэлгүүрийн эзэнд Болдоо гэдэг найз нь бүтээж чадах хүн хэмээн зуучилсан нь АН-ын үүрийн “дарга”  байжээ. АН төр барьж байгаа үед АН-ын хүн ажил бүтээх илүү боломжтой гэдэг нь хэнд ч “ойлгомжтой” биз. Ингээд бүтээх бүтээлгэх хоёр ЧГД-д байдаг 5-р сургуулийн хажууд уулзахад “үүрийн дарга” гауй 12 сая төгрөг гэжээ. Эмэгтэй хаширлаж эхлээд талыг нь гэрчилгээ гарсаны дараа үлдсэнийг өгье гэхэд үүрийн дарга хүлээж авсангүй тул Чингэлтэй дүүргийн 6-р хорооны  32-р байрны хажууд машин дотор бэлнээр 12 сая төгрөгөө кадастрын зураг, иргэний үнэмлэхний хуулбар, өргөдлийн хамт өгсчээ. Үүрийн дарга 14 хоногийн дотор бүтээнэ гэж амлаж.  Тогтсон хугацаа дуусах үед залгахад “ одоо бүтэх гэж байна,  ганцхан хотын дарга Бат-Үүлийн гарын үсэг дутуу байна. түр хүлээж бай, би бүтэхээр нь өөрөө ярина” гэсэн баяртай хариу хэлжээ. Бүтэхээрээ ярихыг нь хүлээн нэг сар болоод сүүлдээ утсаа ч авахаа болисонд арга бую цагдаад ханджээ. Харин үүрийн даргад танил өвөрмонгол Гэрэлт нь “газрын албанд таньдаг хүн байгаа, би асуугаад өгье, найдвартай хүн байгаа” гэж хэлсэн гэнэ. Өдгөө гадаадын харьяат хүртэл газрын албанд “өөрийн найдвартай хүнтэй” болжээ.  Газрын зөвшөөрлийн хэрэг цагдаад хүрэхэд “үүрийн дарга” Чингэлтэй дүүргийн 6-р хорооны АН-ын үүрийн орлогч даргаар Болормаад тал мөнгийг нь буцаан өгүүлжээ. Үүрийн орлогч дарга Н.Баясгалан нь “үүрийн даргынхаа” тухай “…Би Батжаргал гэх хүнийг багаасаа таньдаг болсон. Батжаргал нь бага байхдаа Чингэлтэй дүүргийн 6-р хорооны  42-р байранд оршин суудаг байсан. Харин сүүлд 2012 оноос хойш байнгын холбоотой болж  Чингэлтэй дүүргийн 6-р дугаар хороо Ардчилсан намын үүрийн байран дээр тогтмол ирж надтай уулздаг болсон юм. Чингэлтэй дүүргийн 6-р дугаар хорооны 42-р байранд байх Ардчилсан намын үүрийн дарга нь Батжаргал биш  Энхбаатар гэж өөр хүн байдаг юм. Харин би орлогч дарга ажилтай юм. Он, сарыг нь одоо санахгүй байна. Дээр намайг Ардчилсан намын үүрийн байран дээр байхад Батжаргал нь хүнээр дамжуулан 4.2 сая төгрөг өгсөн. Тэр мөнгийг нь “Болормаа гэх хүнд өгөөрэй” гэхээр нь Болормаа гэх хүний утасны дугаар руу залгаад 4,2 сая төгрөгийг хүлээлгэн өгсөн…" гэж мэдүүлжээ.

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших