Нууц мэдээллийн уурхай

“Самсунг Си энд Ти”-гийн оруулсан “Повэр Ложистик”-ын захирал Гансүх гэж хэн бэ ?

Нийтэлсэн: 2016-01-07 03:18:16

Монголын төмөр замын хэрэгт шалгагдаж байгаа солонгос иргэн Ли Жон Гёл “Шинэ төмөр зам” төслөөс хэрхэн мөнгө завшдагийг илчилсэн тухай шуугиан оны өмнө дэгдсэн. Тэгвэл энэ дуулианаар “Повер ложистик” гэдэг компаний нэр гарлаа. “Энержи ресурс” нь 2011 онд “Говийн зам” гэдэг автозамыг өөрийн хөрөнгөөр барьж улсад хүлээлгэсн өгсөн. Энэ ажлыг гүйцэтгэсэн үндэсний 10 компани тус бүрд “нүүлгэн шилжүүлэлтийн зардал” хэмээн нэг тэрбум төгрөг өгсөн. Харин “Самсунг Си энд Ти” эрх шилжүүлэн авахдаа дээрхи 10 компани дээр нэмж гурван компанитай гэрээ байгуулжээ. Энэ нь “Транском”, “Шинэ Халхын төмөр зам”, “Повер ложистик” байсан. Тэгвэл  “Шинэ төмөр зам” төсөлд оролцсон гэх “Повер ложистик” туслан гүйцтэгэгч компаниудаараа хэрхэн тоглож наргисныг ганцхан жишээгээр дурдая.  “Хөх монгол цамхаг” компани нь гэрээ байгуулан Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт “Повэр Ложистик” компаний хийж гүйцэтгэх зам барилгын ажилд төмөр замын ус зайлуулах долоон ширхэг бетон хоолой угсрах ажлыг авсан.  Ажлаа хийж гүйцэтгэхийн тулд “Хөх монгол цамхаг” 50 хүнтэй бригадыг хээрийн нөхцөлд улирал дамнуулан ажиллуулжээ. Шаардлагатай техинк хэрэгслээ өндөр зардлаар тээвэрлэн хүргэж ажлаа  эхэлжээ. “Повэр Ложистик” гэрээгээр урьдчилгаа хэмээн 20 сая төгрөг хоёр таслан шилжүүлээд ахин хөрөнгө мөнгө ярихаа больсон  гэнэ. Урьдчилгаа мөнгө дуусмагц санхүүжилт заавал орж ирнэ, тэр болтол аргал гээд зээл авах талаар зөвлөлдөж. Нэгэнт захилагч нь ерөнхий захиалагч “Самсун”-гаас найдвартай мөнгө орж ирнэ гэсний дагуу дагуу захирал нь орон байраа байрьцаалан банкнаас зээл авч ажлаа зогсоолгүйхэн шиг  явуулжээ. “Повэр Ложистик” ч мөнгө орж ирнэ, зээлнээс айх хэрэггүй гэсэн. Энэ хугацаад  “Хөх монгол цамхаг”-аас 100 гаруй сая төгрөгийн зардал гарч харин “Повэр Ложистик” мөнгөө өгөх гэж яарсангүй. Үүссэн нөхцөл байдлыг олонтоо мэдэгдсэн ч захирал Г.Гансүх нь огт хөдөлсөнгүй. Мэдэн будилж орлогч захирал, нягтлан бодогчтойгоо уулз гэдэг ч тэдэнд  асуудлыг шийдэх эрх мэдэл байдаггүй. Эцэст нь “Хөх монгол цамхаг”-ийн санхүүгийн боломж барагдсаныг мэдмэгц шуудхан гэрээгээ цуцлаад дараагийн компанийг оруулжээ. Энэ нь “бүтээн байгуулалтанд” эзэн суусан хэдхэн “ноён” компаний ганц мэх байсан.  “Повер ложистик” нь гүйцэтгэгч компанийг өчүүхэн урьдчилгаагаар хуурч хамаг хүч хэрэгсэл хөрөнгө, техникийг нь ашиглаж дээр нь зээл хүртэл авхуулж сүүлчийн хүчийг нь барагдтал зүтгүүлж ажлаа нэлээд амжуулж аваад эцэст нь нэг л өдөр  хөөгөөд гаргасан аж. Зөвхөн энэ баримт л “Шинэ төмөр зам” төсөл ямар ч зохион байгуулалт, хяналтгүй, шат шатандаа ашигласан, шамшигдуулсан дүр зурагтайгаар явагдаж ирсэнийг харуулж байна.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших