Амиа егүүтгэсэн охид хайр дурлалаас болж хорвоог орхисон нь тогтоогджээ
Нийтэлсэн: 2016-01-07 02:48:42
Өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт оршин Хархорин захын хойд талын 29-р байранд 14-15 насны хоёр охин ороолтоороо хүзүүгээ боон боомилж нас барсан байдалтай олдсон. Эмгэнэлт хэрэг гарсныг тэдэнтэй уулзахаар болзсон газраа ирсэн үерхдэг хүү нь анх мэдэж “Соёлт” СӨХ-ны ажилтнуудад хэлжээ. Амиа егеетгэсэн охид байрны хананд “Уучлаарай, аав ээж нараа, уучил Х, Б. Бидний араас ирнэ гэж байхгүй, аз жаргал хүсье” хэмээн бичсэн байжээ. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна. Талийгаач охидын нэг нь ерөнхий боловсролын 81 дүгээр сургуулийн ахлах ангид сурдаг. Харин нөгөө охин нь Баянзүрх дүүргийн Сансар дахь ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид сурдаг аж. Охидын гэр нь хэрэг гарсан байрны ойролцоо байдаг гэнэ. Эх сурвалжийн мэдээгээр охид хайх дурлал, үерхлээс болмж амиа хорлосон аж.
НУУЦ.мн
