Нууц мэдээллийн уурхай

Төрийн банкны гүйцэтгэх захирлыг андуурч цохиод 3.5 сая төгрөг төлжээ

Нийтэлсэн: 2016-01-07 02:19:29

Манай нэгэн УСК-нд нэгдлийг даргыг ташуурдахад 500 төгрөг төлдөг гэж гардаг. Харин өдгөө Төрийн банкны салбарын гүйцэтгэх захирлыг нэг цохиход 3.5 сая “төлдөг” гэнэ. Учир нь захиралтан нэг сарын  цалин урамшуулалын хоёр сая, эмчилгээний 1.5 саяа төлүүлээд гомдолгүй гэжээ. Энэ явдал “Минт” гэдэг алдартай бааранд болсон агаад  А.Д гэдэг залууг найз хүүхэн, түүний дүү охинтой нь хамт бааранд шоудаж байжээ. Гэтэл дүү нь  их сандарсан, айсан царайтай ирсээд  “хэдүүлээ харъя, энд баймааргүй байна” гээд уйлах гээд байжээ. Учрыг нь асуухад харааны нүдний шилтэй, махлагдуу, 30-40 орчим насны, цайвар өнгийн срочкон цамцтай 180 см орчим өндөртэй эрэгтэй палааж руу нь гараа хийж “чамд мөнгө өгнө, хоёулаа явъя” гэж хоргоосон гэнэ. Үүнд нь уурссан А.Д нөгөө эрийг текний хажууд сууж байхад нь заалгаж очоод “чи ийм хөгшин юм байж жоохон хүүхэд оролдлоо, яасан их мөнгөтэй юм бэ” хэмээн хэрэлдэхэд хамгаалагч нар ирж салгажээ. Найз хүүхнийх нь дүүг оролдсонд хорссон залуу учраа олохоор баарны гадаа мөнгөтэй хөгшин эрийг хүлээж байтал найз нараараа түшүүлээд гараад ирэхээр нь “чи яасан их мөнгөтэй юм бэ” хэмээн нүүр лүү нь шууд цохиод автал буруу хүнээ нударгалчихсан байжээ. Дүүг нь оролдсон этгээд махлаг, нүдний шилтэй, цамцан дээр пиджак өмссөн байсан цохиулсан нөхөр бас л махлаг, шил зүүсэн ч дээгүрээ пальтотой, Төрийн банкны салбарын захирал байж таарчээ. Энхтайван, Одонзориг, Батболд нарын найз нартайгаа ВИП өрөөнд хоёр шил 0.75 гр-ын “Жэк Даниэлс” виски хоосолсон захирал охин оролдох нь бүү хэл бүжгийн талбайд ч гаралгүй өрөөндөө тасраад унтаж байсан гэнэ. Тэр тухай Д-гийн найз нь “…Д нүдний шил зүүсэн эрэгтэй хүнийг цохиод хамраас нь цус гараад доошоо тонгойсноо "чи ямар овоо бацаан бэ, хэнтэй орооцолдсоноо мэдэж байна уу, намайг хэн гэдгийг хар" гэж хэлээд нэг үнэмлэх гаргаад шидсэн, би үнэмлэхийг хартал Төрийн банкны салбарын гүйцэтгэх захирал С.Содгэрэл гэж бичсэн байсан. Ингээд удалгүй цагдаа нар ирсэн” гэжээ. Ийм хөгжилтэй явдал “Минт” бааранд болжээ. Хэргийг шалгахад дүүг нь оролдсон бүдүүн эртэй андуурч цохисон нь камерийн бичлэг зэргээс батлагдаж харин захиралтан санаандгүй явж байгаад хохирчээ. Дарга захирал нар үдэж орой баар цэнгээний газраар явах нь ийм аюул дагуулдаг болжээ. Гэхдээ захирал "чи ямар овоо бацаан бэ, хэнтэй орооцолдсоноо мэдэж байна уу, намайг хэн гэдгийг хар" гээд нэрийн хуудсаа шидсэн зэргээс нь үзэхэд ажил албан тушаалаараа ихэд бахархдаг нь харагдаж байна. Тэрээр хамраа эмчлүүлэхийн тулд нэг сар ажилдаа яваагүй гэнэ. Харин цохисон залуу  захирлын нэг сарын цалин, эмчилгээний төлбөрийг бүрэн төлсөн тул тэд эвлэрч шүүх хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
 

НУУЦ.мн


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших