Нууц мэдээллийн уурхай

МАН сонгуулийн жилийг зодооноор эхлүүллээ

Нийтэлсэн: 2016-01-07 01:24:11

Шинэ он гарахын хамтаар Ардын намынхан хоорондоо нударга зөрүүлсэн мэдээлэл шил дараалан цацагдлаа. Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны гишүүд болох В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нар өнгөрсөн сарын 30-ны өдөр Алтай хотын “Залуур Алтай” бааранд архидан согтуурч улмаар танхайран намынхаа нөхдийг зодож хүндээр гэмтээсэн талаар эх сурвалж мэдээлэв. Тэдэнд зодуулсан Д.Шинэбаяр, Алтайбаатар нарын биеийн байдал хүнд байгаа бөгөөд нэг нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэд тус аймаг дахь МАН-ын хорооны дарга Ж.Ганбатын урилгаар цуглаад байхдаа уг зодооныг хийжээ. Хамгийн ноцтой нь уг хэргийг аймгийн цагдаагийн газраас шалгахгүй өнгөрч байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгөв. В.Рэнцэндорж, В.Сүррагчаа нар нь өмнө нь танхайн хэргээр тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан бөгөөд  Өршөөлийн хуулиар өршөөгдөөд байсан гэнэ. В.Рэнцэндорж нь аймгийн НАМЗХ-ны дарга юм байна. Үүний өмнөхөн Орхон аймгийн МАН-ынхан өнгөрсөн сарын 29-нд баяр тэмдэглэж байгаад зодоон хийжээ. Баян-Өндөр сумын Дэнж багт байрлах Happiness club-д энэхүү үйл явдал болсон бөгөөд тус намын гишүүн н.Алтаншагай Д.Соёлчхүү нар хоорондоо маргалдаж, нэгнийгээ архины шилээр гэмтээсэн байна. Одоогоор цагдаагийнхан уг үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, мэдүүлэг авч эхэлжээ. Сонгуулийн жил дөнгөж гарч байхад зодолдож байгаа Ардын намынхан  нэр дэвшигчийг тодруулах үед бүр ч ширүүн нударгалцах нь нэгэнт тодорхой болжээ.
 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших