Хамгийн алдартай, хамгийн баян ч хамгийн энгийн хүмүүс
Нийтэлсэн: 2016-01-06 08:26:21
Дэлхийн алдартнууд дунд манай их зант дарга, баячуудаас хамаагүй хүнлэг, ёс суртахуунтай үлгэр жишээ гэмээр олон хүмүүс байдаг.
-Шведийн хааны гүнж Мадлен нохойн ялгадасаа өөрөө цэвэрлэж байна.
-Дэлхийн хамгийн ядуу ч хамгийн өгөөмөр Ерөнхийлөгч болох Хосе Кордано өглөөний цайгаа чанаж байна. Урагвайн төрийн тэргүүн тэрээр бүх цалингаа буян үйлсэд хандивлаад бүхий л тусгай хангамжаас татгалзжээ. Амьдралдаа хийсэн хамгийн том худалдан авалт нь 1987 онд Фольксвагений “цох” машин авсан нь гэдэг.
-Лондон хотын мээр Борис Жонсон ажилдаа одоо ч дугуйгаар явдаг.
-Исландын нийслэлийн мээр Йоне Гнарре өмнө нь хошин шогийн жүжигчин байсан. 2010 онд Рейкьявик хотын даргад өрсөлдөхөөр “Шиллдэг нам” гэдэг улстөрийн хүчин байгуулж сонгуульд оролцжээ. Энэ намд нэг баян олигархи, бизнесмэнийг оруулалгүй дан нийгмийн зүтгэлтэн, уран бүтээлчид зэрэг “шуналгүй” хүмүүсийг гишүүнээр элсүүлжээ. Үр дүн нь ч гайхалтай гарч хотын сонгуульд “Шилдэг нам” ялжээ.
-Алдарт “Google”-ийг үндэслэгч Сергей Брин ажлаасаа метрогоор харьж байна. Тэрээр даруухан тавилгатай гурван өрөө байранд амьдарч “приус” унадаг.
-Аугаа Америктэй сөргөлдөн байж Ираны цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн ерөнхийлөгч Ахмеджинан өдгөө багш болж ажилдаа нийтийн тээврээр явдаг. Түүнд тусгай хангамж байр, хамгаалалт өгсөн ч татгалзжээ.
НУУЦ.мн
