Нууц мэдээллийн уурхай

Хоорондоо “хонь чоно” болсон алдарт кино одууд…

Нийтэлсэн: 2016-01-06 07:28:38

Та бидэнд олон сайхан кино, дүрээрээ танил болсон дэлхийн алдарт кино одууд уран бүтээл дээрээ төдигүй амьдралд ч бие биетэйгээ таардаггүй, бүр үзэн яддаг гэнэ.

-“Нууц материалууд” : Девид Духовны, Жилиан Андерсон хоёр
Энэхүү алдарт цувралын хоёр гол баатарын харилцаа зураг авалтын дунд үеэс гэнэт хүйтэрсэн. Учир нь Жилиан өөрийнх нь дүр цувралын гол баатар ч бус ердөө Духовныгийн баруун гар болохыг ойлгожээ. Үүн дээр нь түүнд эрэгтэй гол дүрийн жүжигчнээс бүр 10 дахин бага шагнал өгч байгааг мэдээд бүр их дайсагнах болсон гэдэг.

 

 

 

 

 

-“Их хотын секс” Сара Жессика Паркер Ким Кэтролл хоёр
 Кинон дээрээ хамгийн сайн хоёр найз болж гардаг. Харин амьдрал дээрээ бие биенээ үгүйсгэж иржээ. Сара нь Кимийг маш залхмаар гэдэг бол цаадах нь хэвлэлд өгсөн ярилцлагандаа байнга муулдаг гэнэ. Гол шалтгаан нь бас л мөнгө агаад Сара арай их хөлс авдагд байжээ.

 

 

 

 

 

 

-“Жуулчин” – Жон Депп Анжилина Жоли хоёр
Энэ киноны зураг авалт хоёр алдартны хэрүүлээс болж золтой л цуцлагдаагүй дууссан. Депп Жолийг ямар ч авьяасгүй гэж доош нь хийсэн бол Жоли хариуд нь зураг авалтанд ирж байгаа гол дүрийн жүжигчин ухаантай юм бол ядахдаа нүүрээ угаагаад ирж бай гэх мэтээр хэрэлддэг байжээ.

 

 

 

 

 

-“Төмөр хүн”- Роберт Дауни Терренс Ховард хоёр : Ховард уг нь  Дауниг киноны гол дүрийг авахад тусалжээ. Гэтэл хоёрдахь хэсэгт тус болсон хүн нь харин эргээд өөрийг нь зураг авалтаас хасах гэж “хор найруулсан” гэнэ.

 

 

 

 

 

 

 

-“Бохир бүжиг”- Патрик Суэйзи Женнифер Грей хоёр : Эхний жилдээ 170 сая долларын ашиг олсон энэ киноны хоёр гол дүр бас л таарамж муутай зураг авалтыг дуусгажээ. Патрик нь Женниферийг туршлагагүй жүжигчний дээр тэсвэрлэхийн аргагүй ааштай, хөөрлийн өвчтэй амьтан гэж хэлээд хариуд нь ямар ч эвсэлгүй, эв дүйгүй, бүдүүн баараг нөхөр гэсэн шүүмжлэл сонсжээ.

 

 

 

 

-“Ромео Жульетта хоёр”- Клэр Дэйнс Лионардо ДиКаприо : Бие биедээ хязгааргүй хайртай хосын дүрд бие биенээ огт үздэггүй хоёр жүжигчин тоглосон нь гайхалтай. ДиКаприо Клерийг тэвчихийн аргагүй их зан, бүдүүлэг харьцаагаа засахгүй бол киноноос гарна гэж сүрдүүлж байсан удаатай. Харин бүсгүй кино зураг авалтанд оролцож байгаа бүх хүнийг элдвээр шоолж тохуурхаж явдаг хамтрагчийнхаа занд бүр эхнээсээ дургүй нь хүрчээ.  Хэрүүл маргаан, үзэн ядалт нь киноны дараа ч үргэлжилсэн. Клерийг “Титаник”-д тоглохыг урихад тэрээр ДиКаприо бас тоглохыг мэдээд шууд л татгалзаж байжээ.
 

 

 

NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших