Нууц мэдээллийн уурхай

МАХН-ын байранд УЗ-ийн гишүүн Д.Сүхбаатар намын ажилтнаа зоджээ

Нийтэлсэн: 2016-01-06 05:12:47

МАХН-ыхны зодоон цохион МАНАН-гаас нэг их дутахгүй. УИХ-ын гишүүн О.Баасанхүү нь бүлэг нөхдийн хамт О.Барсболдын баар луу дайрч байсан удаатай. Оны өмнөхөн намын дарга нь намынхаа НБД асан Г.Дугаржавтайгаа заамдалцан зодолдсон тухай шуугиан дэгдсэн. Дараа нь барилцаж авсан л болохоос зодолдоогүй болж таарсан. Тэгвэл жинхнээсээ зодсон гэх хэрэг МАХН-ын байранд гарчээ. МАХН-ын Удирдах зөвлөлд ажилладаг, өмнө нь Чингэлтэй дүүргийн ИТХ-ын сонгуульд 7-р хорооноос нэр дэвшиж байсан, 13-р үүрийн  Д.Сүхбаатар нь намынхаа ажилтан Ж.Төрмөнхийг өрөөнд болгож тавьжээ. Эхлээд зүүн талын хөмсөгний дээд талд нь цохиод тонгойход нь уруулийг сэтэртэл цохьжээ. Дараа нь насаар хамаагүй залуу эрийг хүүхэд өргөж аваад ширээн дээр нь шидчихсэн гэнэ. Д.Сүхбаатар нь ахмадын байгууллагад хамаардаг агаад тухайн өдөр Төрмөнх 17 цагаас хуралтай хэмээн зар тарааж баахан ахмадуудыг өрөөндөө дуудсан аж. Түүнийг цагтаа иртэл дарга нар нь байсангүй, Төрмөнх ганцаараа сууж байжээ. Хурал болохгүй оройтож бас эрт харанхуйлсан тул хүйтэнд яаж харицгаах вэ гэцгээж. Д.Сүхбаатар ахмадуудаа өмөөрөн  “настай хүмүүс холоос ирж байхад чи яагаад үл тоогоод байгаа юм бэ” гэж уурласнаас маргаан дэгджээ. “Залуу хүн байж чи яаж харьцаад байгаа юм бэ” гэхэд Төрмөнх “чаддаг юм бол цохиод аваач” гэхэд хуучны шийртэй эр тул ухамсрын шанаа өгч орхижээ. Цус болсон залуу цагдаа дуудахад ахмад гишүүн гарч зугтаасан гэнэ. Харин тэнд байсан МАХН-ын ахмадууд ийн мэдүүлжээ. Н.Пэрэнлэй “…би Цээмээ, Мандхай, Сүхбаатар нарын хамт очсон, уг  нь орой нь бид нар хуриманд очих байсан. Тэгээд бид нар Төрмөнхийн өрөө рүү ороод Сүхбаатар “хаана хэзээ хурим болох юм бэ, урилга хэнд байгаа юм бэ” гэж асуусан чинь  “би мэдэхгүй” гээд уурлаад дуугарч ядаад “гарлаа” гээд юмаа аваад гарах гэсэн. Сүхбаатар бид нар яах юм бэ гэсэн чинь байж л байхгүй юу гэсэн. Тэгээд Сүхбаатар “чи юу гээд байгаа юм бэ” гээд Төрмөнхтэй зууралдаад авсан. Тэгээд нэг нэгнийгээ нааш цааш нь түлхэлцээд салцгаасан. Би ч учрыг нь олоогүй байсан Төрмөнхийн хацар нь цус болсон байсан” гэжээ. Мөн Х.Түмэндэмбэрэл “…Сүхбаатар хурим энэ тэр юу болж байна, цаг нь болчихсон юм биш үү гэж хэлсэн. Тэгсэн Төрмөнх “би юм хүргэж өгөх гэж байна” гэсэн. Тэгээд Сүхбаатар “наадахаа хүргэж өгчихөөд ирэх юм уу, чамайг хэзээ ирнэ гэж хүлээх юм” гэсэн чинь Төрмөнх дуугарч ядаад байсан. Тэгээд Сүхбаатар “чи яасан том амьтан бэ, ирэх ирэхгүйгээ хэлээд учрыг нь олчихож болдоггүй юм уу” гэж хэлсэн. Тэгтэл Төрмөнх, Сүхбаатар хоёр зууралдаж аваад нэгнийгээ түлхэлцэж байгаад салцгаасан. Төрмөнхийн нүүрнээс цус гарсан байсан” гэжээ. Гэхдээ МАХН-ын хөгшин залуу хоёр гишүүн шүүхийн шатанд эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгожээ. 
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших