Нууц мэдээллийн уурхай

Путин өвдөж сульдан улс орноо хяналтаасаа алдаж байна

Нийтэлсэн: 2016-01-06 03:30:17

Оросын ерөнхийлөгчийн эрч хүч ажиллах чадвар нь эрс буурч сүүлийн 15 жилийн хугацаан дахь хамгийн доод хэмжээнд хүртэл унажээ. Энэ тухай “Центр экономических и политических реформ” буюу Улстөр эдийн засгийн өөрчлөлтийн төвийн судалгааг үндэслэн TVrain.ru сайт мэдээлсэн байна. Судлаачид Б.Ельцин, В.Путин, Д.Медведев нарын ажлын идэвхийг харьцуулан судлаад ийм дүгнэлтэнд хүрчээ. “Путины идэвхийн бууралт 2013 оны 4-р сараас эхлэн ажиглагдсан. Тэр үед Ерөнхийлөгчийн гаргаж байсан зарлиг шийдвэрийн тоо хоёр дахин цөөрсөн байлаа. Ажиллах эрч хүч нь алдагдаж  царцанги болж тэр үеэс эхлэн Путиныг нэг л биш болсон гэх яриа дэгдсэн” хэмээн тус төвийн захирал Николай Миронов ярьжээ. Судлаачдын багийн дүгнэлтээр Ерөнхийлөгчийн ажиллах идэвхийн уналт нь сэтгэлзүйн болон оюуны ядаргааанд хүргэсэн биемахбодийн эмгэгтэй нь холбоотой гэнэ. 2013 оны нэгдүгээр хагасаас эхлэн Путин ажлынхаа хувиараас оролцох шаардлагагүй гэсэн асуудлуудыг гаргах болсон. 2014 оноос Крым гэх мэтийн чухал асуудлуудыг ахин барьж авсан ч намраас нь эдийн засгийн хямралд унаад байхад төдийлэн голлож тэргүүлж чадсангүй. 2015 оны эхнээс ахиад л гол чухал асуудлуудаас хөндийрч эхэлсэн. Хэдийгээр ард иргэдтэйгээ шууд ярилцах арга хэмжээг олонтоо зохиодог ч тодорхой хариултыг цөөхөн хэлсэн гэнэ. Нэг бол асуудлыг судлая гэдэг, эсвэл Засгийн газар луу түлхдэг, зарим үед бүр тоглоом шоглоом болгон өнгөрөөсөн тохиолдол ч гарчээ. Ямар ч орны төрийн тэргүүнийг улс орноо удирддаг зохион байгуулдаг хэрэгсэл хэлбэр болох гаргаж байгаа зарлиг захирамжийн тоогоор нь тодорхойлж дүгнэж болдог. Хэрвээ Ерөнхийлөгч шийдвэрээ зарлиг захирамжаар хэлбэржүүлэхгүй  бол тэрээ эрх мэдлээ огт хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг аж. Тэгвэл Путин 2013 онд 970, 2014 онд 837 зарлиг гаргаж байсан бол өнгөрсөн жил ердөө 683-ыг л гаргажээ. Гэтэл 2000 онд 2100 зарлиг гаргаж байсан байна.
 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших