Нууц мэдээллийн уурхай

Г.Алтанхүү талийгаачийг аав руугаа ярихад нь хүртэл хардаж зоддог байжээ

Нийтэлсэн: 2016-01-06 01:33:15

Олныг цочроосон  Г.Алтанхүүгийн найз эмэгтэйгээ зодож хөнөөсөн гэх хэргийг саяхан шүүх шийдвэрлэсэн. Шүүхээс хохирогчийг зодож бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийж тарчлаасан, амь биед нь аюултай нөхцөлд байхад нь  туслах бололцоо байсан боловч яаралтай тусламж үзүүлээгүй гэж буруутган таван жилээр хорих ялаар шийтгэсэн. Асуудлын гол нь талийгаачийн үхлийн шалтгаан нь зодуур архины хордлогын аль нь вэ гэдэгт байсан. Гэхдээ хэр”гтэн хохирогч хоёр 3-4 өдөр тасралтгүй уусан, талийгаач архины гүн хордлогонд орсон нь баримтаар тогтоогдсон аж. Хэрэг гарахаас гурав хоногийн өмнө тэд Алтанхүүгийн хамаатан Мөнхтулга, эхнэртэй нь хамт "Феникс" караокед оржээ. Гурав хохогийн дараа Алтанхүү хамаатан залуугийнхаа эхнэр лүү ярьж “бид хоёр уугаад шартаад толгой өвдөөд байна, бариач аваад ирээч” гэхээр нь Бүжээ гэдэг бариачийг дагуулан очжээ. Очиход шалаар нь виски архи, архины шил хөглөрсөн, архи тамхины үнэр нэвчисэн тэднээс ч архины нигширсэн үнэр үнэртэж байсан гэнэ. Алтанхүүгийн нүүр нь хавдсан, хүзүү нүүр нь шалбарсан, талийгачийн хамар дээр нь хөхөрсөн, хоёр талын нүд рүүгээ туяарч хөхөрсөн байжээ. Караоке орсоноос хойш тасралтгүй уусан дөрөвдөх хоногтоо явж байна гэсэн. Бариач толгойг гь барьж дусал хийгээд явжээ. Гэтэл хэд хоногийн дараа ахин залгаж “Цэдэн-Иш аягүй сонин болоод байна, ажлаа орхиод хурдан ир” гэхэдэ нь кахраокедсон нөхөд бариач эгчээ дагуулан дахин иржээ. Бариачийн мэдүүлснээр эмэгтэйгийн царай нь шарлаад ногоорсон, дэмийрлийн байдалтай шүлсээ хаях гээд байсан аж. Цөс нь хагарсан байж магадгүй гэсэн тул тэд талийгаачийг аван “Хатагтай”, “Онош мед”,  Эх нялхасыг дамжсаар эцэст нь Гэмтэлд ирж шууд хэвтэн хагалгаанд оржээ.

Талийгаачийн ар гэрийнхний мэдүүлэг…

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Дуламсүрэнгийн: “...Манай охин Б.Цэдэн-Иш 2013 оны 9-р сараас Алтанхүү гэх залуугийн гэрт амьдарч байсан. Охинтойгоо утсаар байнга ярьдаг байсан. Охинтойгоо утсаар ярихад “би ажил дээрээ байна, миний бие өвдөөд байна” гээд уйлаад “Алтанхүү намайг зодсон, би алхаж, явж чадахгүй байна, би энэ залуугийн гэрээс явмаар байна, хувцасаа аваад миний төрсөн дүү  Хандсүрэнгийнд очъё” гэж байсан… Хандсүрэн над руу яриад “Цэдэн-Иш зодуулсан байна, гэдэс рүү нь цохиж зодсон, хавирга нь гэмтсэн, овойгоод, юм ярьж чадахгүй байна” гэж уйлаад ярьсан. Маргааш нь эмнэлэгт үзүүлэхэд 2 хавирга нь ташраараа хугарсан байна гэсэн…7-8 хоноод нөгөө залуу нь орой болгон ирж гадаа уулзаж байгаад охиныг гэр рүүгээ авч явсан байсан. Тэр үед би охиноосоо “чамайг яагаад зодсон юм бэ” гэхэд “аав руу олон удаа залгаж ярьсан чинь чи худлаа ярилаа, аавтайгаа ингэж олон удаа залгаж ярина гэж юу байдаг юм гээд зодсон” гэж ярьж байсан гэжээ.
гэрч Д.Хандсүрэнгийн: ”…2013 оны 10-р сарын 4,5-ны үед манай эгч Дуламсүрэн утасдаж “Цэдэн-Ишийг найз залуу нь зодсон гэнэ, чи яриадахь” гэсэн. Би тэр үед Замын-Үүдэд явж байсан бөгөөд яриад “манайд байж бай, би маргааш очно” гэж хэлсэн. Маргааш нь гэртээ ирэхэд доошоо эвхэрсэн царай нь их муу, нэлээд турчихсан, хоол унд идэж чадахгүй, хоол ундны дуршилгүй болсон байсан. “манай найз залуу гараа атгаж байгаад цээж, хэвлий рүү цохиж зодсон. Манай ажил олон залуучуудтай болохоор намайг хардаад, мөн аавын шинэ дугаар руу залгасан чинь “чи яасан олон удаа залгасан юм бэ” гээд эрүүл үедээ зодсон” гэж ярьсан. Надтай 4 сар хамт амьдрахдаа 4 удаа зодсон, зодсоныхоо дараа найзынхаа эхнэрээр дусал хийлгэж, бие гайгүй болсон гэж ярьж байсан. Маргааш нь гэмтэл дээр очиж үзүүлээд ирэхдээ хэвлий язарсан, 2 хавирга хугарсан байна гэж хэлсэн.  Манайд 7 хоноод байж байтал нөгөө залуу нь утсаар ярьсаар байгаад гадаа уулзъя гэж гараад “надаас уучлалт гуйж байна” гээд гарч уулзана гээд гараад нөгөө залуугаа дагаад явсан. Маргааш нь Цэдэн-Иш над руу яриад “би найз залуутайгаа эвлэрсэн, уучлалт гуйсан, та битгий санаа зовоорой” гэсэн. Манай охинд  “нөхөр намайг зодхоороо үснээс чирдэг ш дээ, энэ хараа үс ингээд халцарсан” гэж толгойны оройгоо харуулсан гэсэн. Гэмтлийн эмч “хүнд хагалгаанд орсон” гэсэн ба оношийг нь асуухад “цөс нь шүүрээд бүх эрхтэндээ нөлөөлсөн, бие нь их хүнд байгаа, хагалгаанд ороход цус нь бүлэгнэлт байхгүй, карантны ус шиг шууд зад тавьж байна, мөн цөсийг нь авч болохгүй байна. Гэдэс дотор нь нил ус байна” гэж хэлсэн. “Юунаас болсон юм бэ” гэхэд “гадны нөлөөтэй, бие нь нил хөх болсон, зодуулсан байдалтай ирсэн” гэж хэлсэн. Орой 22 цагийн үед дахин хагалгаанд орсон. “Цөсийг нь авчихлаа, цөсөнд шингэн зүйл алга, бие нь их муу, найдвар их бага байна, хугацаа их алдсан байна, урьд нь хувийн эмнэлгээр их явсан байна лээ” гэж хэлсэн” гэжээ.
Хамт ажилладаг Д.Д нь “…2013 оны 9-р сарын дундуур байх ажилдаа хоцорч ирээд байхаар нь “яагаад хоцроод байгаа юм бэ” гэж асуухад “манай найз залуу намайг хардаад зодсон, алгадсан” гэсэн. Тэгээд цамцныхаа ханцуйг сөхөж үзүүлэхэд хөхөрчихсөн байсан. Мөн 10-р сарын эхээр байх намайг утсаар дуудаад “эмнэлэг хамт яваад өгөөч” гэхээр нь Гэмтлийн эмнэлэгт үзүүлж байсан. Эмч “6,7 дугаар хавирга хугарсан байсан” гэж хэлсэн. Гарч ирээд найз залуу руугаа утсаар яриад “чи миний 2 хавиргыг хугалсан байна, чи намайг ийм болгосон, одоо боллоо, хоёулаа салъя” гэж хэлээд уйлаад байсан. Нүүр ам нь бол гайгүй, хөхөрч бэртсэн зүйл байдаггүй, харагдахгүй газар нь зоддог юм шиг байна лээ” гэжээ.
 

NUUTS.mn


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших