Л.Батчимэг гишүүн бэлгээ “соёлтой” хэлбэрээр тарааж байна
Баяхонгорын Д.Ганбат хорт хавдар үүсгэдэг хуванцар савны хэрэглээг халах гэж бидон тараасан гэж тайлбарласан. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хүйтэнд даарчих вий хэмээн нүүрс тараасан. Н.Номтойбаяр арван цагаан буяны замаар орсон хэмээн бурханы баримал тараасан бол Тайваньд номын дуу сонссон гэдгээрээ “соёлжсон” Л.Батчимэг гишүүн “эцэг үрийн нандин холбоо”-ны төлөө сүүдэр шийний тийз тараажээ. Мөн тэрээр “Хайрлаарай” гэдэг ТББ-тай хамтран ажилладаг бололтой. Ганбат Баярсайхан нар шиг доошоо орж бэлэг сэлт тараахгүй хэмээн итгэж байсан гишүүн хагтайг ийм үйлдэл хийсэнд нь олон хүн харамсаж сууна.
NUUTS.mn