Ким Кардашьян нөхрийн хамт мянган хос бренд гутлаа хандивлажээ
Нийтэлсэн: 2016-01-05 03:44:48
“Катрин” хар салхинд нэрвэгдсэн Америкийн Шинэ Орлеон мужийн иргэдэд зориулсан хандивын хөдөлгөөнд 35 настай дива Ким Кардашьян нөхрийн хамт нэгдэж нэг мянган хос брендийн гутал туфлээ хандивлажээ. Дээдсийн хүрээлэнгийн хосын бренд гутал, үнэт пальто шуб зэргийг буяны “Soles For Souls” сан хүлээн авч дуудлага худалгаагаар зарж орлогыг нь хар салхинд нэрвэгсэдэд туслахад зарцуулсан байна. Брэндийн үнэтэй гутал туфлээс өнгөрсөн жил “FN Achievement Awards”-аас гутлын шилдэг загвар болсон хэмээн Ким Кардашянд өгсөн “Лобутена” брендийн туфль, Канье Вэстийн “Yeezy Trainer” брендийн пүүз нь хамгийн өндөр үнэ хүрсэн гэнэ. Алдарт дивагийн өмсөж байгаа энэхүү үслэг захт пальто л гэхэд 1.5 мянган долларын үнэ хүрчээ. Мөн хүүхдүүдийнхээ өмсөж байсан бренд хувцаснуудыг ч дуудлага худалдаанд өгсөн гэнэ.
НУУЦ.мн