Нууц мэдээллийн уурхай

Франц хос монгол охиныг өвчтэй хэмээн үрчлэлтээ хүчингүйд тооцуулжээ

Нийтэлсэн: 2016-01-05 03:31:26

Франц улсын иргэн Күрм Кристоф Жак, Хайссински Карин Летесия нар нь өнгөрсөн оны 6-р сард монгол охинг үрчилэн авсан ч өдгөө охиноос татгалзжээ. Учир нь охиныг сэтгэцийн өвчтэй болохыг үрчилэн авсан хойноо мэдсэн гэжээ. Охиныг асран хамгаалагч  Б.Батцэцэг нь 2013 онд ЭХЭМҮТөвийн амьсгалын тасагт орхиж явснаар Хүүхдийн төв сувилалын асрамжид ирсэн аж. Энэ хугацаанд  эцэг, эх, асран хамгаалагчийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулсан боловч тогтоогдоогүй тул үрчлэх хүүхдийн судалгаанд оруулсанаа ХАХНХЯ-д мэдэгджээ.  Ингээд өнгөрсөн зун охиныг дээрхи франц гэр бүлд албан ёсоор үрчлүүлжээ. Гэтэл Франц улсын иргэн Күрм Кристоф Жак, Хайссински Карин Летесия нар нь “...хүүхдийг үрчлэн авсны дараа түүний эрүүл мэндийн талаарх ноцтой мэдээллийг олж мэдсэн бөгөөд хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой тодорхой хүндрэл учирсан тул өөрсдийн хүсэлтээр үрчлэлийн үйл ажиллагаанаас татгалзаж” үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтийг шүүхэд гаргажээ. Үрчилж авсаны дараахан УИД-ын дэргэд хамт явж байтал охин гэнэт өмдөндөө шээсэн гэнэ. Өмдийг нь солих гэтэл хүүхэд уйлж монгол иргэд бүчин ирж улмаар цагдаа хүртэл дуудан бөөн шуугиан болжээ. Хүүхдийн эрүүл мэндийн дэвтэрд сэтгэцийн өвчний талаар нь бичсэн атал ХАХНХЯ-ны эрүүл мэндийн дүгнэлтэд  “эрүүл, зөрүүд ааштай” гэсэн байсан хэмээн маргажээ. Франц хос тэр даруйдаа охиныг Хүүхдийн төв сувилалын асрамжид буцаан өгч үрчлэлтээ шүүхээр албан ёсоор хүчингүй болгуулж авчээ.
 

 

НУУЦ.мн

 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших