“Мамбадацан” хийдийн лам хадам ахаа түлхэж унагаад хадам дүүгээ зоджээ
Нийтэлсэн: 2016-01-05 02:02:13
Монголд хамгийн болдоггүй хүмүүс нь ултөрчид, бөх, лам нар гэдэг. Оны өмнөхөн олны шүтдэг Тасганы овоо дээр хогоо хаяж байгаа лам нарын зураг бичлэг цацагдсан. Тэгвэл өдгөө хүн зоддог болжээ. “Мамбадацан” хийдийн лам Өндөгөө овогт Д.Ц нь Сонгинохайрхан дүүргийн 4-р дүгээр хороо, Их нарангийн 15-… тоотод Ц.О-г хувийн таарамжгүй харьцаанаас болж маргалдан зодож, биед зүүн гайморын хөндийн ар ханын хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, уруулд няцарсан шарх, баруун нүдний дээд зовхи, хамарт зулгаралт бүхий удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан хэрэгтээ тэнсэн харгалзах ялаар шийтгүүлжээ. Хохирогч нь ламбугайн эхнэрийн дүү гэнэ. Тэрээр “...тухайн өдрийн орой би гэртээ ирэхэд аав Ш-ыг хүргэн ах Цогтгэрэл түлхэж унагаасан гэдгийг мэдээд залгаж утсаар маргалдсан. Намайг гэртээ байж байтал орой 00 цагийн үед хүргэн ах рж ирээд “чи яахаараа намайг алдаг юм бэ” гэж хэлээд бид барилцаад, бие биенийгээ боогоод, намайг хэд хэд алгадсан. Бас сандлын хөлөөр нэг удаа цохиод байж байтал гаднаас эхнэр нь орж ирээд салгаад явсан. Өглөө үүрээр намайг унтаж байтал гаднаас хүргэн ах орж ирээд дээрээс гэнэтхэн нүүр лүү цохисон. Тэгтэл араас нь найз Бямбаа нь орж ирээд салгаад аваад гарсан. Манай аавыг түлхэж унагаасан байсан учраас би уурлаад утас руу нь залгаад хэрэлдээд “ална” гээд хэлчихсэн юм” гэжээ. Бурханы сургаалиар уур бухимдал нь нь арван хар нүглийн нэгд тооцогддог. Хэрүүл маргаан болоод нэг хоносон байхад хүртэл уурын мунхагаар өглөө нь ирж хүн зодож байдаг лам нартай “Мамбадацан” хийдийн хамбатан бурханы шавь нартаа бурханы номыг эхнээс нь заамаар юм байна даа…
NUUTS.mn
