Нэр дэвшигчид өгөх хандивын дээд хэмжээ 15 сая төгрөг байна
2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн баталсан юм. Тус хуулийн хэд хэдэн заалтад өөрчлөлт оруулсанаас онцлон дурдвал нэр дэвшигчийн төдийгүй хэвлэл мэдээллийн байгууллагуудын хариуцлагыг нэмэгдүүлсэн заалтууд нэмэгджээ.
-МӨНГӨН ХАНДИВЫН ХЭМЖЭЭ 15 САЯ ТӨГРӨГ ХҮРТЭЛ БАЙНА-
Гуравдугаар бүлэг. 51 дүгээр зүйл
51.1. Мөнгөн хандив дараах хэмжээнээс хэтрэхгүй байна
51.1.1. иргэний хувьд гурван сая төгрөг хүртэл
51.1.2. хуулийн этгээдийн хувьд арван таван сая төгрөг хүртэл.
51.2. Иргэн, хуулийн этгээд нь нэг нам, эвсэл болон нэр дэвшигчид жилд зөвхөн нэг удаа хандив өгч болно.
-ХУВЬ, ХИШИГ ХҮРТЭЭНЭ ГЭЖ МӨРИЙН ХӨТӨЛБӨРТӨӨ ТУСГАХГҮЙ-
Есдүгээр бүлэг. 68 дугаар зүйл.
68.4. Сонгуулийн мөрийн хөтөлбөрт дараахь зүйлийг тусгахыг хориглоно:
68.4.1. мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгөтэй холбогдсон эрх олгох;
68.4.2. уул уурхай, газрын тос, эрдэс баялгийн болон бусад салбарын орлого, түүнчлэн улс, орон нутгийн төсвөөс иргэдэд аливаа хишиг, хувь, тэдгээртэй адилтгах бусад зүйл хүртээх;
68.4.3. зээлийн болон бусад өр төлбөрийг хүчингүйд тооцох, хөрвүүлэх;
68.4.4. үнэ төлбөргүй, эсхүл хямдралтай үнээр үйлчилгээ иргэдэд үзүүлэх;
68.4.5. ажлын байранд зуучлах, ажилд оруулах;
68.4.6. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгийг иргэдэд тараан олгох, шууд зарцуулахтай холбогдсон асуудал
-ЭХ СУРВАЛЖАА ДУРЬДААГҮЙ СЭТГҮҮЛЧ, БАЙГУУЛЛАГЫГ ТОРГОНО-
69.6. Сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно.
69.7. Сонгуулийн сурталчилгааны аливаа материалын доод хэсэгт захиалсан этгээдийн эх сурвалжийг заавал дурдаж, захиалагчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих ба энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарах ба радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд захиалагчийн нэрийг дурдана.
69.8. Энэ хуулийн 69 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэлд доор дурдсан хэмжээний торгууль ногдуулна:
69.8.1. нэр дэвшигч, нам, эвсэлд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хорин нэгээс хорин зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн;
69.8.2. сонгуулийн менежер, шадар туслагч, ухуулагчийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн.
69.9. Энэ хуулийн 69.6, 69.7-д заасныг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
69.10. Энэ хуулийн 69.6, 69.7-д заасныг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг шударга өрсөлдөөний асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн тухайн зөвшөөрөл олгосон байгууллага зөрчил гарсан өдрөөс эхлэн зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.
-ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГА НЭГ ТАЛЫГ БАРИМТАЛСАН ГЭРЭЭ БАЙГУУЛАХЫГ ХОРИГЛОНО-
Есдүгээр бүлэг. 71 дүгээр зүйл
71.1.6. хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараах;
71.7. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно.
71.12. Нам, эвслийн дарга, түүнчлэн нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал хурааж дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглох бөгөөд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг мөн хориглоно.
71.13. Сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд тэдгээрийн нэрийн өмнөөс хууль бус сурталчилгаа хийхийг хориглоно. / Эдгээр хуулийн заалтуудыг зөрчсөн тохиолдолд хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанд нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгууль ногдуулна/
НУУЦ.мн