Өнгөрсөн жилийн Булганы хамгийн “том” хахуулийн хэрэг нь 1,2 сая гэнэ
Нийтэлсэн: 2016-01-04 03:01:39
Булганыхан будлиантай гэдэг үнэн бололтой. Нэлээд нууцлаг хүрээнд явагдсан аймгийн Статистикийн хэлтэсд найзыхнаа хүргэнийг оруулаад 1,2 сая төгрөг авсан хэрэг өнгөрсөн жил дэгдсэн. Статистикийн хэлтсийн дарга асан Ц.Ганцэцэг нь С.О-гийн Хаанбанкны дансаар дамжуулан Д.Туяагаас дээрхи мөнийг авч хүргэнийг ажилд авсан гэнэ. Авсан өгсөн хоёр мэдээж хэргээ хүлээсэнгүй. Экс дарга манайх судалгааны ажил хийх шаадлагатай байсан ч санхүүжилт орж ирэхгүй байсан тул Туяа эгчээс зээлсэн, мөнгө зээлсний төлөө хээл хахуул авсан гэж яллаж байгаад гомдолтой байна гэж эсэргүүцжээ. Хари хэлтсийн ажлтнууд нь өөр зүйл ярьжээ. Д.Х нь “…анх ажлын байрны орон тоо гарч зар тавихдаа статистикч мэргэжилтэй хүн авна гэж зар тавьж байсан хэрнээ англи хэлний орчуулагч авсан байсан, О надад хэлэхдээ дарга миний дансаар 1,2 сая төгрөг оруулаад авчихлаа, дараа нь юу болох бол гэж байсан,Ганцэцэг дарга цагдаагаас дуудах юм бол 1-р сарынхаа судалгаанд явах гэж Батбаярын хадам ээж Туяагаас О зээлж аваад Батцэцэг эгч бид хоёрыг О-гаас мөнгө зээлж судалгаандаа явсан гэж хэлээрэй гэсэн. Гэтэл 1-р сарын судалгааны санхүүжилт 2014 оны 12-р сард ороод ирчихсэн байсан” гэжээ. Харин мөнгө дансаараа гаргаж өгсөн ажилтан нь “...1,2 сая төгрөг орж ирсэнийг картнаасаа бэлнээр аваад тэр өдөрт нь дарга Ганцэцэгт өгсөн. Сүүлд цагдаагаас энэ асуудлыг шалгаж эхлэх үед дарга намайг дуудаад энэ мөнгийг судалгаанд хэрэглэх гэж Батбаярын хадам ээж Туяагаас зээлсэн гэж хэлээрэй гэсэн, дараа нь хотоос ирээд шууд манай гэрт ирж нөгөө мөнгөний талаар чи цагдаад юу гэж хэлсэн бэ гэхэд таны хэлснээр судалгаанд зарцуулсан гэж хэлсэн гэсэн, дараа нь залгаад Халамжийн Туяад чи өөрөө мөнгөө аваачиж өгсөн шүү, хугацаа нь хэзээ гэж асуух юм бол тэр мөнгө авсан хоногоос 3-4 хоногийн дараа өгсөн гэж хэлээрэй гэсэн. АТГ-аас буцааж хэдэн төгрөгийг аваачиж өгсөн юм бэ гэж асуувал 800 мянгыг нь буцаагаад өгсөн гэж хэлээрэй гэсэн, мөн та нар намайг хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэж хэлсэн юм уу намайг тэгж цохилдуулж асууж байцаасан гэж хэлсэн, би хариуд нь тийм юм яриагүй гэсэн, би Халамжийн Туяа гээд байгаа хүнийг нь нэг удаа ч харж байгаагүй. Би энэ хүнд мөнгө төгрөг аваачиж өгч байгаагүй. Дарга л аваачиж өгсөн гэж хэл гэсэн. Энэ мөнгийг зээлсэн та хоёр судалгаанд ашигласан гээд хэлчихэд асуудалгүй гэсэн. Тухайн үед тэгэж хэлэхэд нь Батцэцэг, Халиунаа бид 3 хамт байсан” гэжээ.
NUUTS.mn
