Өнгөрсөн жил “Бор Өндөр” УБҮ-ийн “чихийг халууцуулсан” хоёр хэрэг...
Нийтэлсэн: 2016-01-04 02:32:34
Өнгөрсөн жил энэ үйлдвэртэй холбоотой нэлээд хэрэг гарсанаас хоёырг нь онцольё. Эхнийх нь дарга нартай нь холбоотой аж. Тус үйлдвэрт ажиллаж байгаад халагдсан Ч.Ганхүү гэдэг машинист ажилд буцаан авсангүй хэмээн үйлдвэрийн баяжуулах фабрикийн төв корпусын операторын өрөөний үүдэнд байрлах удирдлагын хэсгийн хяналтын дэлгэцийг хага цохисон. Энэ тухайд хамтлалаж байсан Б.Э нь “ намайг шөнө ээлжиндээ гарч байхад ойролцоогоор 02 цагийн үед надтай хамт ажиллаж байгаад ажлаасаа халагдсан Ч.Ганхүү гэх ах баяжуулах фабрикийн төв корпус дээр согтуу ирчихсэн явж байсан. Тэрээр ахыг чинь ажилд маань буцааж авсангүй, энэ үйлдвэрийн үйл ажиллагааг өнөөдөр зогсоочихоод явнаа гэсэн, тэгээд баяжуулах фабрикийн төв корпусын операторын өрөөний үүдэнд байрладаг хүдэр хүлээн авалтын тохируулагч удирдлагын самбарыг гараараа нэг удаа хүчтэй цохиод хагалчихсан” гэжээ. Халагдсан ажилтан үйлдвэрийн ажиллагааг бүрэн зогсоож чадаагүй ч ямар ч байсан хоёр цаг зогсоож чаджээ. Үүнээс гадна Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн баяжуулах фабрикт бутлах хэсгийн цахилгааны мастер ажилтай, Тангад овогт С.Ш нь гэнээн цагаан өдөр гэртээ эмэгтэй хүн хуурч оруулаад хүчирхийлэхийг завджээ. Хохирогч болсон явдлын тухай “Би Бор-Өндөр сумын 2-р баг 46-р байрны ...тоотод өөрийн гэртээ гал тогооныхоо цонхон дээр зогсоод гар утсаараа хүнтэй бяруу зарах талаар чанга дуугаар яриад байж байхад манай байрны гадаа цонхон доор нэг залуу явж байгаад яриаг сонссон бололтой надад хандан бяруу зарах гэж байгаа юм уу би таниас худалдаж авъя гэж хэлсэн, би гэрээсээ гараад тэр залуутай уулзаад надад мөнгөний хэрэг гараад хямдхан бяруу зарах гэж байгаа юм гэж хэлсэн, тэрээр манай гэрт эхнэр байгаа ороод мөнгөө авчих гэж хэлсэн, би итгээд гэрлүү нь ороход гэрт нь ямарч хүн байхгүй байсан, гэтэл намайг том өрөөнийхөө буйдан дээр үгийн зөрөөгүй шууд дарж унаад хүчиндэх гэж оролдсон, бид хоёр нилээд удаан ойролцоогоор бараг хоёр цаг ноцолдож тэмцэлдсэн, тэгээд би арайхийн гараас нь мултраад угаалгын өрөөнд нь орж дотроос нь түгжиж байгаад цагдаа дуудсан” гэжээ. Угаалгын өрөөнд хориглон хамгаалсан эмэгтэйг цагдаа нар ирж гаргаж авсан гэнэ.
NUUTS.mn
