Нууц мэдээллийн уурхай

С.Ганбаатарын ХҮН-ыг сонгосон шалтгаан...

Нийтэлсэн: 2016-01-04 02:01:18

Үндэсний эрх чөлөөний баяр, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ойн өдөр УИХ-д суудалтай намын тоо нэгээр нэмэгдэж бие даагч  С.Ганбаатар гишүүн шинээр байгуулагдаад буй ХҮН-д элсэж даргаас нь батлахаа авсан. Тэрээр намд харьяалагдлах болсон шалтгаанаа “бие даагч байхаар ганцаардаад хүчгүйдээд байна, түүнээс гадна МАН, АН-ын аль нэгийг сонговол сонгогчид маань барьж иднэ” гэж тайлбарласан. Гэхдээ шалтгаан нь арай өөр зүйлд байгаа аж.  Боловсролтой, салбар бүрийн шилдгүүдийг эгнээндээ нэгтгэж чадсан гэж PR-аа хийдэг ХҮН-д эхнээсээ эхлээд л улс орны хэмжээнд танигдсан лидер улстөрч байгаагүй. “Хиншүүг” эс тооцвол одоо ч гэсэн алга. Лидер тэргүүлэгч улстөрч болох байх сонирхолтойгоо нуудаггүй С.Ганбаатард өөрөөс нь илүү биш гэхэд дутахааргүй нэр хүндтэй танигдсан хүмүүстэй намыг яагаад ч сонгохгүй. Харин өөрөө дунд нь товойж тодорч харагдах тийм л хүчин хэрэгтэй байсан  нь ХҮН болж таарсан. С.Ганбаатар МАНАН-г шүүмжилдэг ч энэ хоёр намын улстөрчдийн өөрсдийгээ сурталчилах гэсэн бохир аргыг ичиж зоволгүй хэрэглэдэг болсон. Өнгөрсөн жил япон эмч нараар тойрогтоо шоу хийсэнийг нь санацгаая. Гэхдээ С.Ганбаатар нарын “томчууд” орж ирсэн нь нэр дэвших орон зай хайн шинэ намыг бараадсан ХҮН-ын залуусд таалагдахгүй л байх. Гэхдээ өдгөө үүнийгээ ил тод хэлэхгүй байгаа. Хэрвээ С.Ганбаатар МАНАН-г сонгосон бол маргаашнаас нь л  эхлээд хавчигдаад гадуурхагдаад эхлэх байсан.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших