Нууц мэдээллийн уурхай

2016 оны 1-р сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн хууулиудтай танилцана уу

Нийтэлсэн: 2016-01-04 01:37:28

Шинэ оны эхний өдрөөс эхлэн шинээр зургаан хууль хэрэгжиж  эхэллээ. Үүнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар иргэд төлсөн НӨАТ-ынхаа 20 хувийг жилийн эцэст буцаан авах боломжтой болохоос гадна сард нэг удаа цуглуулсан баримтаа ebarimt.mn цахим хуудсаар орж баталгаажуулснаар сугалаанд оролцох боломжтой болох юм. Мөн энэ сарын эхнээс Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, журмын хамт хэрэгжиж эхэллээ. Хамгийн анхны хүүхэд харах үйлчилгээний төв Орхон аймагт нээгдэж, 15 хүүхэдтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Хуулиар нэг иргэн таваас дээш хүүхэд харахгүй байх зохицуулалт хийж өгсөн. Нэг хүүхдэд ногдох тогтмол зардлыг сарын 116 мянган төгрөг байхаар тогтоож, нэг хүүхдэд ногдох талбайг орон сууцанд хоёр ам.метр байхаар тогтоож өгсөн юм. Ингэхдээ орон сууцанд хүүхэд харах үйлчилгээ явуулах бол өөрийн амьдарч буй талбайгаас тусдаа өрөөнд, гэр хороололд бол өөрийн гэрт биш хашаандаа тусдаа гэр барих зохицуулалтыг хуульд тусгаж өгсөн байна. Дээрх хуулиудаас гадна Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай, Нийтийн сонсголын тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиуд энэ оны эхнээс хэрэгжиж эхэлж байгаа юм. Мөн энэ сарын нэгнээс хэрэгжиж эхлэх Соёлын тухай хуулийн нэмэлтээр телевизүүдийн нэвтрүүлгийн нийт агуулгын 50-иас доошгүй хувь нь үндэсний нэвтрүүлэг байхаар тусгаж өгөөд байна. Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн жолоочийн зөрчлийн оноог тооцох заалт, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн зарим заалт энэ сараас хэрэгжиж эхэллээ.

 

NUUTS.mn
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших