Ч.Шийлэгдамбыг батлан даалтанд гаргажээ
ЭМС-ын сайд асан Ч.Шийлэгдамбыг он солигдохын өмнөхөн батлан даалтанд гаргасан гэнэ. Түүнийг өнгөрсөн оны 11-р сарын 4-нд ажил дээрээс нь баривчилсан. Их хэмжээний бэлэн мөнгө авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэх түүнийг Ганц худагт 60 хоног саатуулах хуулийн хугацаа нь ийнхүү оны сүүлээр дууссан гэнэ. Харин МАХН-ынхан экс сайдаа суллагдсан талаар ямар нэгэн мэдээлэл тайлбар хийсэнгүй.
NUUTS.mn