“Сарнай цэцгийн парад”-ын үеэр Трампыг доромжилсон бичиг агаарт гаргажээ
Жил бүр болдог агаарын “Сарнай цэцгийн парад”-ын үеэр нэр дэвшигч Д.Трампыг доромжилсон утгатай гэрван бичиг гаргасан этгээдүүдийг цагдаагийнхан эрэн сурвалжилж эхэлжээ. Парадын үеэр тэнгэрт ”Америк гоё, Трамп муухай”, “Трамп л биш бол хэн ч яахав”, “Трамп-фашист дарангуйлагч” гэсэн бичиг гаргаж иржээ. Болсон явдлыг АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг олон нийтийн өмнө гутаан доромжилсон хэрэг хэмээн үзэж эрүү үүсгэсэн гэнэ. Одоогоор Трампын талынхан энэ талаар тайлбар хийгээгүй байна.
NUUTS.mn