Нууц мэдээллийн уурхай

Экс ЕС Д.Бямбасүрэнгийн охин АН-аас нэр дэвшинэ

Нийтэлсэн: 2016-01-02 10:26:52

Ирэх сонгуульд АН-аас ганц гялтайх хүн нэр дэвшиж байгаа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Шинжлэх ухааны академийн харьяа Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирал Б.Энхбайгаль гэнэ. Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсон тул Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдөж байна. Экс Ерөнхий сайдын охин төрийн албанд 18 жил, үүнээс 13 жил удирдах албан тушаалд ажилласан, Монгол Улсын Ерөнхий Сайдын дэргэдэх Эдийн засгийн бодлогын Зөвлөлийн гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Дээд боловсролын зөвлөлийн гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны бодлогын зөвлөлийн гишүүн юм. Доктор, дэд профессор Б.Энхбайгаль 2013 оноос Үндэсний хөгжлийн хүрээлэнгийн захирлаар ажиллаж чанарын удирдлагын тогтолцооны ISO:9001 стандарт, эрдэм шинжилгээний стандартуудыг нэвтрүүлж, тус хүрээлэнг Монгол Улсад анхны олон улсын жишигт хүрсэн судалгааны байгууллага, Нэгдсэн Үндэстний Байгууллага, Азийн шилдэг жишээ болгосон бөгөөд энэ хугацаанд Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлогын төсөл (2015-2040 он)-ийг боловсруулах ажлыг манлайлж ажилласан.Эдийн засгийн хөгжлийн асуудлаар 18 жилийн судалгааны туршлагатай, Монгол Улсын хөгжлийн эрх ашиг, аюулгүй байдлын асуудлаар хүчтэй дуу хоолой болдог нэр хүндтэй эрдэмтэн юм. Тэрбээр судалгаанд суурилсан бодлого, хариуцлагатай, үр нөлөөтэй төр, иргэдэд хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, дундаж давхаргын хувийг өсгөх, хүнээ хөгжүүлж, түүхий эдээ боловсруулах, технологийн түвшнийг ахиулах зэрэг олон асуудлыг шинээр хөндөж олон нийтийн хүртээл болгосон. Доктор, дэд профессор Б.Энхбайгаль нь нэгдмэл бодлого алсыг харсан тууштай хөгжил, нийт иргэдийн эрх ашгийг гол зорилго болгодог чадварлаг удирдагч, туршлагатай эдийн засагч юм. Макро эдийн засаг, удирдахуйн ухаан, төрийн удирдлага, засаглал, нийгэм-эдийн засгийн хөгжил, системийн онол, шугаман бус динамикийн чиглэлүүдээр мэргэшсэн, эдгээр чиглэлээр 150 гаруй эрдэм шинжилгээ, бодлогын судалгааны бүтээл туурвиж гадаад, дотоодын нэр хүндтэй эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтлүүлсэн, англи, франц, түрэг, орос хэлтэй, манай шилдэг эрдэмтдийн нэг билээ. Тэрээр хүрээлэнгийн захирал болоод нэлээд халаа сэлгээ хийснийг эс тооцвол өөрөөр муулагдах зүйлгүй гэнэ.

 

NUUTS.mn


 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших