Шинэ жилээр “шилэн” Цогоо халаасны мөнгөөрөө баярхаж гайхууллаа
Өглөөнөөс орой болтол шилэн данс ухаж суух нь нэлээд орлоготой ажил гэдгийг “шилэн” намчин залуу ийн нотолж байна. Түүний халаасанд дэлхийн бүх топ орны мөнгөн тэмдэгт том том дэвсгэртүүдээрээ багтаж ядан явдаг болсон нь данс ухсанаас хойш тасрахаа байсан гэнэ. Сэм ахын ногоон, Европын евро, урд хөршийн юань гээд байхгүй мөнгө алга. “Хас”-ын Гансүх, “Гацуурт”-ын Чинбатын халаасыг ухаж сэгсэрэхэд ч ийм олон төрлийн ийм их мөнгө гарахгүй. Намчин залуугийн зөвхөн халааснаас нь гарч байгаа мөнгөөр ядруухан 2-3 айл шинэ жилийн баяраа нэлээд сайхан тэмдэглэхэд хангалттай хүрэх аж. Бичсэн зүйлээс нь ухаж ойлгоход хэн хэзээ ямар шалтгаанаар мөнгө өгсөнийг өөрөө ч мэдэхгүй байгаа бололтой. Гэхдээ мөнгө орж ирээд л байдаг гэнэ.
НУУЦ.мн