Нууц мэдээллийн уурхай

Путины жүдогийн багш нь чангад 20 жил суусан архаг гэмт хэрэгтэн байжээ

Нийтэлсэн: 2015-12-29 23:46:19

Өчигдөр Киевд “Who is Mr Putin” гэдэг баримтат киног сэтгүүлчдэд хаалттай үзүүлжээ. Уг киног Оросоос хөөгдсөн найруулагч Валерий Балалян нь мөн хөөгдсөн сэтгүүлчид болох Анастасия Кириленко, Владимир Иванидзе нарын хамт бүтээжээ. Хөөгдсөн найруулагч, сэтгүүлчдээс бүрдсэн баг 1990-ээд онд ЗХУ-ын КГБ нь гэмт хэргийн ертөнцтэй хэрхэн хамтран ажиллаж хуучин нийгмээс үлдсэн санхүүгийн асар том баялаг, урсгалыг хяналтандаа оруулсан тухай баримт судалгаатайгаар олон нийтэд хүргэх зорилт тавьжээ.  Киноны найруулагчтай хийсэн ярилцлагыг товчилон хүргэе:

-Путины тухай эрэн сурвалжилах кино хийх тухай болсоноо тайлбарлана уу?
-Юуны уьд манай кинонд өгүүлэх эрэн сурьалжлага мөрдлөгий би биш харин Анастасия Кириленко, Владимир Иванидзе нар явуулсан гэдгийг хэлье. Оросын нэр хүндтэй энэ хоёр сэтгүүлч хавчлага дарамтанд өртөн арга бую Франц руу гарсан юм. Бидний олсон баримт материал маш их тул заримыг нь хасаж танаж байж киногоо арайхийн 1 цаг 40 минутанд багтаасан.

-Кинонын зургийг Европын ямар хотуудад авсан бэ ?
Бид Путины хүрээнийхний мөнгөө угаадаг бүх хотуудад очсон. Швейцарын Женев, Цюрих, Германы Франкфурт, Испаны Мадридад зураг авсан. Испанид биднийг Оросын мафийн эсрэг тэмцдэгээрээ алдаршсан нэрт прокурор Хосе Гринда Гонсалес хүртэл хүлээн авч уулзсан.

-Тэгвэл танай кино Оросын эх оронч, үнэнч шударга гэгддэг дээд удирдлагад том цохилт болох уу?
-Тиймээ, зөвхөн Москвагийн ч биш Оросын төрийн удирдлагад гарсан гэмт бүлэглэлтэй холбогдсон Европын улстөрчдийн тухай ч өгүүлнэ. 2005 он хүртэл Германы канцлерээр ажиллаж байсан Герхард Шрёдер л гэхэд Оросын мафийн хэргийн мөрдөлтөнд байнга саад тотгор учруулсаар ирсэн. Ердөө Путины талынхан хамтран ажиллаж байсан тул гээд л Колумбийн хар тамхины “Spag” нэгтгэлийн мөрдлөгийг тасалдуулж байсан удаатай. Америкийн Роберт Эрринджерын баталснаар Путин 2014 оны өвлийн олимпыг Сочид явуулахын тулд Монакогийн ханхүү Альбертийг зүгээр л худалдаад авчихсан гэдэг.

-Тэгэхээр Путин Гүрж рүү дайрсан, олимп, хөлбөмбөгийн ДАШТ, Крымийг эзэлсэн гэх мэт асуудлаар Европтой яагаад тохиролцож чадаж байгаагийн учир тайлагдана гэсэн үг үү ?
-Тиймээ, Европын удирдагч нарт “санал болгодог” Путины мөнгө бүхнийг шийддэг. Путиныг бүх асуудлаар ил цагаан дэмждэг Францын барууны үзэлт Марин Ле Пены “Үндэсний фронт” намыг л дурдая. Жилийн өмнө Оросын нэгэн эрхмээс есөн сая еврогийн зээл авсанаа арга буюу хүлээсэн шүү дээ. Одоо тэр зээл нь бүр хандив болоод хувирсан.

-Таны киноны нэг чухал сэдэв нь Путин барууны хоригийн талаар урьдчилан мэдэж байсан, түүний хүрээнийхэн үүгээр далимдуулан асар их мөнгө хийсэн тухай хөндсөн.
-Энэ талаар урьд өмнө нь гарч  байгаагүй олон ноцтой баримт гарна. Путин Америк болон баруун нь чухам ямар бараанд хориг тавихыг мэдэж байсан. Бүр хоригийн жагсаалтыг барууны найз нар нь урьдчилаад хүргүүлсэн гэхэд болно. Энэ жагсаалт дээр өдгөө Путины “түрүүвч” гээд байгаа нөхдүүд тэрбум тэрбум рублийн ашиг хийсэн, хийсээр ч байна. Тэд бол “Озеро” гэдэг нэгдлээс гаралтай Ротенберг, Тимченко нар юм. Эд нараар дамжин төсвийн захиалгын асар их мөнгө Искандер Махмудов, Андрей Бокарев нарын мэдлийн компаниуд руу урссан. Энэ захиалгаас Ротенберг нь 100 тэрбум рублийн ашиг хүртсэн бол Махмудов Бокарев хоёрынх бүр 132 тэрбум рубль хүрсэн. Путины “түрүүвч” нарын тухай сэдэв бол Иванидзегийн том ажил байсан. Тэрээр энэ энэ нууц тогтолцооны бүтцэд гүнзгий нэвтэрч чадсан сэтгүүлч. Путины эхлүүлсэн Сирийн дайн бол хоригоос үүдэн Баруунтай наймаалцах зүйлтэй л бооох гэсэн арга юм. Энэ бол цэвэр эрүүгийнхэн шоронгийхны гаргадаг үйлдэл. Энэ хүн зөвхөн хүчийг л шүтдэг, үнэлдэг. Саяхан Путин Ротенберг хоёрын жүдогийн анхны багш Леонид Усвяцовын тухай эрэн сурвалжилсан материал гарсан. Энэ хүнийг Путин өдгөө ч хүндлэн дурсаж хайрт Леонид Ионович хэмээн авгайлдагаа нуудаггүй. Гэтэл Усвяцов нь аллага, дээрмийн хэргээр чанга дэглэмтэй шоронд 20 жил суугаад гарч ирсэн эрүүгийн архаг гэмт хэрэгтэн байсан нь одоо л илэрч байна.

 

lb.ua сайтаас товчилон орчуулав

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших