Гадаад айлчлалын үеэр баардсан Австралийн сайд огцорлоо
Либерал намаас парламентэд сонгогдсон, Засгийн газрын тусгай сайдын алба хашдаг байсан Жэми Вриггс сайдын албан тушаалаасаа сайн дураар огцрох хүсэлт гаргасныг тус улсын Ерөнхий сайд баталжээ. Өнгөрсөн 11-р сард тусгай үүрэгт сайд Англид томилолтоор явах замдаа Хонкгокд богино хугацааны ажлын айлчлал хийсэн. Гэтэл эрхэм сайдтан ГХЯ-ны гурван өндөр албан тушаалтан болон хөтөч эмэгтэйн хамт албан айлчлалын үеэр Хонкгогын алдартай нэгэн бааранд баардсан нь илэрчээ. Мөн бааранд эвгүй зан авир хүртэл гаргаад авчээ. Сөрөг хүчнээс үүнийг нь төрийн сайдын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн хэмээн эсэрүүцсэн тул сайд арга буюу албан тушаалаасаа татгалзсан гэнэ.
NUUTS.mn