УИХ-д нэр дэвшихээр Т.Аюурсайхан нарын дөрвөн дарга ажлаасаа чөлөөлөгдлөө
УИХ-д нэр дэвших төрийн өндөр дээд албан тушаалтан сонгууль болохоос зургаан сарын өмнө ажлаа өгсөн байх учиртай. Үүний дагуу он гарахаас өмнө амжиж Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат, Татварын ерөнхий газрын дарга Д.Ариунсан , Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн, Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяа, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайхан нар өөрсдийн хүсэлтээр ажлаа өгч албан тушаалаасаа чөлөөлөгдлөө.
NUUTS.mn