Нууц мэдээллийн уурхай

Ч.Сайханбилэг Канадын Ерөнхий сайдаас суралцаасай…

Нийтэлсэн: 2015-12-27 14:57:38

Монголын одоогийн Ерөнхий сайд, Канадын Ерөнхий сайд хоёрд олон ижил зүйл бий. Хоюул залуухан, өндөр, сайхан эхнэртэй. Гэхдээ Канадын Ерөнхий сайдад улсынхаа төлөө зүтгэх хүсэл сэтгэл бас зориг бий аж. Тэрээр улсынхаа үеийн удирдагч нарын хэзээ ч хийж зүрхлээгүй тэр зүйлийг саяхан хийж уугуул иргэдээсээ албан ёсоор уучлал гуйлаа. 1840-1990 оны хооронд Канадын засгийн гзарын байгуулсан тусгай комиссын тус улсын уугуул иргэд болох иинуит, оттова, канада овгийн индианчууд, тэдний ур үдмыг  150 жил харгисласан хэлмэгдүүлэлтийн төлөө нулимс унаган байж уучлал гуйжээ. Уугуул иргэдийг хэлмэгдүүлсэн комиссын үйл ажиллагааг шалгасан тусгай хороо  энэ хугацаанд звөхөн индианчуудын 150 мянган гаруй хүүхдийг эцэг эх, овог аймгаас нь хүчээр салгаж “соёлжуулах” нэрээ тусгай дотуур байранд, хараа хяналтанд байлгаж өөрсдийн хэл соёлыг хүчээр тулгаж байсныг нь тогтоожээ. Индиан хүүхдүүдэд төрөлх хэлээр ярих, ёс заншлаа мөрдөхийг бүх талаар хориглож биеийн болон оюун санааны хүчирхийлэл тулгаж ирсэн аж. Үүний төлөө Канадын залуухан Ерөнхий сайд Жастин Трюдо уугуул иргэдээсээ албан ёсоор уучлал гуйсан нь өдгөө шуугиан тариад байна. Залуу удирдагчаас ийм л зориг гадрдаг. Тэгвэл манай Ерөнхий сайда сүүлийн 26 жилийн уул уурхайн гэрээнүүд Монгол улс, Монголын ард түмэнд ашиггүй явж ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрөөд Ноён уулыг хүлээн гадныханд өгөхөөс татгалзах зориг бас хүсэл байсангүй. Харин ч өөрөө УИХ-ын хуралдааны чуулганд сууж “Сентарра гоулд”-д Гацууртын ордыг өгөхийг идэвхийлэн дэмжлээ. Загварлаг Ерөнхий сайдын ярьдаг зүйл нь гадагшаа өгөх “мэссэж” гэнэ. Хэрвээ тэр “мессэжийг” нь задлан ойлговол чухамдаа өөрөө гапныханд сайн сайхан харагдах тухай бололтой. Ерөнхий сайд өөрөө хувь хүний хувьд “гоё сайхан” харагдаж болно, харагдахын төлөө зүтгэж ч болно. Гэхдээ түүний төлөө улсаа золиосолж болохгүй. Харин ч Монгол улс ганц хоёр зуухан сая долларт хууртагтдаггүй юм гэдгийг гадныханд ойлгуулсан бол энэ жинхэнэ гоё “мэссэж” болох байлаа. Харамсалтай нь ийм мэссэжний “send” товчлуурыг тарах зориг Ч.Сайханбилэгд дутсан бол Канадын ерөнхий сайд Жастин Трюдод ийм зүрх бас сэтгэл байжээ. Даан ч тэр өөр улсын ЕС юм даа…
 

 

НУУЦ.мн

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших