“Багш нар чинь машинд чинь сексдэж байхад мэддэггүй юм уу“ гээд захирлыг нь зоджээ
Нийтэлсэн: 2015-12-27 11:28:54
Говьсүмбэр аймгийн 1-р ахлах сургуулийн багш ажилчдын хүрээнд архидалт хавтгайрчээ. Энэ нь явсаар гэр бүлийн хардалт, улмаар зодоон цохионд хүрч захирал нь сургалтын менежерийнхээ нөхөрд зодуулсан гэнэ. Хэрэг явдал тус сургуульд хэрэгжсэн “Ухаалаг сургууль” төслийн хүрээнд сүлжээ, ухаалаг самбар угсарсан гурван “мэргэжилтнийг” гаргаж өгөх арга хэмжээнээс болжээ. Энэ нь захирал багшүгүй нэлээд уудаг тус сургуулийхны хувьд бас нэгэн шалтаг болсон бололтой. Хотоос ирсэн гурван “мэргэжилтнийг” үдэхээр захирлаас гадна дээр газарзүйн багш М , сургалтын менежер Н, нийгмийн ажилтан М, бага ангийн багш А нь нөхөр Г-ын хамт явжээ. "Нуур далай" шиг их архитай явсан тул зугаалга тарахад хоёр шил 0.75-ын “Сархад” үлджээ. Захирал гэртээ ганцаараа байсан тул бүгдээрээ гэрт нь очиж ёроолыг нь харж байж сая нэг юм салцгаасан гэнэ. Захирал гуай унаад өгсөн агаад бусад нь гэр гэрийн зүг явахад газарзүйн багш, нийгмийн ажилтан хоёр үлджээ. Нийгмийн ажилтан эмэгтэйн утсанд нөхрөөс нь 60 гаруй удаагийн дуудлага ирсэн байсанд тэр хоёр эргэж орон тасраад унтаж байгаа захирлын гэрээс “Тоёото кровн” машины түлхүүрийг нь аван оржээ. Энэ тухай газар зүйн багш “…би захирлын гэрт ороход унтаж байхаар нь ширээн дээр байсан машиных нь түлхүүрийг аваад гарч ирээд машиных нь хаалгыг онгойлгоод орж суусан, зүгээр юм ярьж байтал нөхөр нь “хаалгаа онгойлго” гэсэн, би хаалгыг нь онгойлгох гэтэл онгойхгүй байсан, тэгтэл нөхөр нь зүүн талын урд талын цонхыг тоосгоор цохиод хагалчихсан, дахиад баруун талын хойд цонхыг хага цохиход би машинаас гарч зугтаан захирлын гэрт орж “О ах машины цонх хагалчихлаа” гээд сэрээх гээд сэгсэрч байхад О орж ирээд нуруу руу цохисон, нүүр лүү 2-3 удаа өшиглөсөн, би манараад толгойгоо дараад доошоо суусан” гэжээ. Харин захирал болсон ядвлын тухай “..О над руу дайраад “танай багш нар чинь машин дотор чинь секс хийгээд нүцгэн шалдан байж байхад мэдэхгүй унтаж байдаг ийм захирал байдаг юм уу” гэж хэлээд намайг зодож эхэлсэн, орон дээр хэвтэж байхад нүүр лүү 5-6 удаа цохиод цээж рүү 2 удаа өшиглөсөн, толгойны ар тал руу дагз руу 2-3 удаа цохисон, тэр хоёр тийм юм болоогүй ш дээ, захирал хамаагүй гэхэд тэднийг зодоод, өшиглөөд байсан, зодож байхдаа зурагт унагаж хагалсан, хаалга эвдсэн. Би М-д хоюулаа энд алуулах юм байна. зугтаая гээд гарч зугтсан” гэжээ. Харин сургуулийн захирлыг газарзүйн багштай хамт болгож тавьсан нөхөр нь “ эхнэрийгээ захирал С-тай хардснаас зодсон, захирлын гэрийн очиход машин дотроос нь эхнэрийн дуу гарсан, тогшиход онгойлгохгүй болохоор нь тоосгооор цонх шилийг нь хага цохисон, би урьд нь захиралд нь олон удаа “таануус ингэж нэгнийгээ уруу татаж архи дарс уудаг” гээд хэлж байсан, шөнө орой хүргүүлж ирлээ гэхээр нь хэн хүргэж ирэв гэхээр “захирлаар хүргүүлж ирлээ” гэдэг байсан, ер нь ажлынхантайгаа явлаа гэж хэлээд архи дарс уухаараа дандаа захирал уруу татаж архидсан байдаг байсан, би сургууль дээр нь гурван удаа очиж захирлын өрөөнд нь орж та нар ингээд архидаад байна, энэнээс чинь болоод айл гэрт асуудал үүсээд байна гэхэд захирал О ах минь дахиж архины асуудал гаргахгүй гэж амлаж байсан” гэжээ. Энэ хэрэг зодсон нөхөр зодуулсан захиралд хоёр сая төгрөг төлснөөр гомдолгүй хэмээн шүүхэд мэдүүлж зодсон хүн нь тэнсэнтэй салжээ. Говьсүмбэрийн хүүхдүүдэд эрдэм боловсрол заадаг багш нарын төрх ийм л байна даа…
НУУЦ.мн
