Олигархи эр Москвагийн хүн болохын тулд төрсөн тосгоноо газрын зургаас хасуулжээ
Оросын Красноярск мужийн газрын зургаас Еруда гэдэг тосгоныг албан ёсоор хасжээ. Энэ тосгонд “Онексим” компаний эзэн, “Гражданская платформа” намын дарга, Америкййн үндэсний сагсан бөмбөгийн “Brooklyn Nets” багийн эзэн, тэрбумтан олигархи Михайл Прохоров төрсөн. Өдгөө улстөрд шамдан ороод байгаа тэрээр бүртгэлээ Москва хот руу шилжүүлж нийслэлийн хүн болжээ. Гэхдээ Москвагийн жинхэнэ унаган иргэн болоход Еруда гэдэг тосгон саад болоод байсан тул ийнхүү газрын зургаас бүрмөсөн арчуулж асуудлыг шийдсэн гэнэ.
NUUTS.mn