Оросууд цагаан баавгайн хоолонд тэслэгч хийн өгч зовоож алжээ
Нийтэлсэн: 2015-12-26 00:53:39

Сар гаруйн өмнө Оросын харьяаны хойд туйл дахь Врангель аралд маш жигшүүртэй хэрэг гарчээ. Арктикд цэргийн обьект байрж байсан барилгачид уйдахдаа дэлхийн Улаан номд орсон нэн ховор амьтан болох цагаан баавгайг маш харгис хэрцгийгээр хөнөөж зугаажээ. Барилгын обьект руу хоол ирсэн эвшинд махан дотор дохионы пуужин хийн хаяж өгчээ. Өлсгөлөн баавгай махыг үмхэх үед пуужин аман дотор нь дэлбэрсэн гэнэ. Хоолой нь дотроосоо түлэгдэж шатсан эвш амь тэмцэн 30 гаруй минут маш аймшигтайгаар зовж тарчилж үхжээ. Өрөвдөх сэтгэлгүй этгээдүүд энэ явдлаар бичлэг селфи хийн зугаацсан байна.
НУУЦ.мн
