“Hero” Баатар “стандарт бус” М.Зоригтод СТА өгөхийг уриалжээ
Өнөөдрийн өдрийн содон хүн “порно” М.Зоригт, “бидон” Д.Ганбат нар болсон. ЗТЯ “порно студийн” хэмжээнд хүртэл цоллуулсан нь ардын болон ардчилсан хувьсгалын олон жилд гараагүй сонсогдоогүй явдал байлаа. Учир өмнө нь нэг ч яам тамгын газар ийм хүндтэй “алдар цолыг” хүртэж байсангүй. Өдгөө ЗТЯ-ны нэг ч эмэгтэй ажилтан секси хувцаслах эрхгүй боллоо. Хэрвээ богино банзал өмсөөд л ороод ирэх бол “порно” яамных гээд муулуулна. Гэхдээ яамаа “шившиг” болгосон сайдыг үнэлж сайшааж байгаа эрхмүүд бас гарч ирсэн. Тэрний нэг нь алдарт “Hero” Баатар юм. Тэрээр М.Зоригтыг хэвшмэл үхширмэл хэв маягийг эвдэж чадсан гэж магтаад өөрийгөө бүрэн илэрхийлж чадаагүй хэмээн “Жэнкодоо” цаагуураа сэтгэл дундуур явдгаа хэлээд авчээ. Мөн зурагчин сайдад СТА өгөхийг уриалжээ.
НУУЦ.мн