Нууц мэдээллийн уурхай

Эр булаацалдсан эмсийн шидсэн тоосгонд бяцхан охин оногдож бэртжээ

Нийтэлсэн: 2015-12-25 06:54:25

Дарханы Шарын гол сумын Хайрхан багт Д.Ц гэдэг эмэгтэй нөхөртэй нь явалдсан Б гэгч хүүхний байшингийн цонх руу тоосго чулуудаж байгаад бага охиныг онож бэртээсэн хэрэг гарчээ. Түүнээс гадна гурван  вакуум цонх, зургаан ширхэг ваартай цэцгийг хага нядаасан гэнэ. Болсон явдлын тухай хэрэгтэн эмэгтэй “... уг нь Б бид хор найз байгаа юм, 2015 оны 4-р сард би төрсөн нутаг Ховд аймаг руу яваад хоёр сар болсон. Энэ хугацаанд над руу хүмүүс залгаад танай нөхөр чинь найз Б-тай өдөр шөнөгүй хамт яваад байна гэхэд нь залгаад нөхөр, найз хоёроосоо асуухад тийм зүйл байхгүй гэсэн. Үнэндээ энэ хоёр явалддаг л байсан юм билээ. Сүүлдээ Б манайд орж ирээд танай нөхөрт чинь хайртай салж чадахгүй гээд байхаар нь нөхрийнхөө хувцасыг бэлдээд наад хүүхнийдээ очиж амьдар гээд явуулахад юу ч хэлэхгүй яваад өгсөн. Түүнээс хойш хэд хэдэн удаа Б-гийн гэрээс ирдэг байсан. Би надад ингэж хандаж байхаар тэр айлдаа очиж амьдар гэхэд хэдэн  хүүхдээсээ салж чадахгүй чи өөрөө салах гээд байгаа бол яв гэхээр нь надад гэр барьж өг очих газар байхгүй гэхэд мөнгө нэхсэн. Тэгэхэд Б надаас мөнгө нэхдэггүй гэхээр нь уурандаа очоод  цонхийг нь хагалсан юм. Б цонхоороо хүүхэд оночихлоо гэхэд нь би гэртээ харьсан” гэжээ. Харин найзынхаа нөхөртэй холбогдсон Б нь “...орой гэгээ тасарсан байхад би тухайн үед цаг хараагүй манай гэрийн цонхоор тал тоосго ар араасаа орж ирсэн. Тэгээд би хоёр охиныхоо хамт босоход манай охид шкафны араар нуугдах гээд гүйж байхдаа бага охин цонхоор орж ирсэн тоосгонд зүүн талын гуяны дотор хэсэгтээ оногдсон. Би гал тогооны өрөөний цонхоор гадагш харахад миний таних Ц гэдэг эмэгтэй цаашаа гүйж байсан. Чи  хүүхдийн хөл цохичихлоо ш дээ гэтэл тэр чигээрээ гүйгээд явсан...хагарсан гурван цонхыг 220 мянга, 6-7 цэцгийг 35 мянгаар үнэлж хохирлоо нэхэж байна” гэжээ.

 

НУУЦ.мн
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

СОР17: 40 гаруй залуучууд НҮБХХ-ийн бүс нутгийн тэргүүлэх Climate Movers Workshop сургалтыг амжилттай дүүргэж, сертификат гардан авлаа
Нийтэлсэн: 2025-12-25 08:19:29

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

"COP17" НОГООН ШОШГО ба ЦЭВЭР ҮЙЛДВЭРЛЭЛ
Нийтэлсэн: 2025-12-25 08:17:44

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17: Соёл, аялал жуулчлалын хөтөлбөр, зочид буудал хариуцсан дэд хорооны анхдугаар хурал боллоо
Нийтэлсэн: 2025-12-25 08:15:18

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
Нийтэлсэн: 2025-12-25 08:13:01

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбаатар сайд Монгол улсын Засгийн газрын байр суурийг илэрхийллээ
Нийтэлсэн: 2025-12-25 08:11:14

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

ГАНГИЙН АСУУДЛААРХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭГ САЙД НАРЫН ТҮВШИНД ЯРИЛЦЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:08:45

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Монгол улс байгаль орчны салбарын стратеги, бодлогын хэрэгжилтийг анхаарч ажилладаг
Нийтэлсэн: 2025-12-25 08:06:22

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

CОР17: Бэлчээрийн асуудлаар олон улсын түншлэлийг бэхжүүлнэ
Нийтэлсэн: 2025-12-25 08:03:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГО, МАНЛАЙЛЛЫГ ТАНИЛЦУУЛЛАА
Нийтэлсэн: 2025-12-25 08:00:59

 


Сэтгэгдэл бичих Цааш унших

Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
Нийтэлсэн: 2025-12-25 07:58:43

 


Сэтгэгдэл бичих Цааш унших